
“Бид буцах замгүй”, “Дурлалын цомог”, “Магадгүй чамтай”, “Хайрын гэгээ”, “Мөнгөн гоёл” зэрэг олон сайхан дуугаа фэнүүдийнхээ сэтгэлд хүртэл дуулсан авьяаслаг залуус бол Мотивынхон билээ. “Мотив” хамтлагийн гишүүн. Т.Ганбаатартай утсаар холбогдож сүүлийн үеийн сонин сайхныг нь сонслоо.
5
-Танай хамтлагийнхан Америкт байгаа монголчууддаа ая дуугаа өргөөд ирсэн гэсэн. Хэзээ эх орондоо ирэв?
-Тийм ээ, Зургадугаар сард яваад энэ сарын 18-нд ирсэн. Америкт байгаа монголчууд маань биднийг их халуун дотноор хүлээн авсан.
-Хөдөө орон нутгаар аялан тоглолтоо хийх үү?
-Одоохондоо төлөвлөөгүй байна.
-Гурав дахь бие даасан тоглолтоо хэзээ хийх вэ?
-Энэ жил манай хамтлагийн таван жилийн ой тохиож байгаа. Ойн баяраа тохиолдуулан ирэх есдүгээр сард бид даасан тоглолтоо хийнэ.
-Ямар нэртэй тоглолт хийх вэ?
-Одоохондоо нууцалсан нь дээр байх. Таван жилийнхээ ойг угтаад хоёр цомгоо гаргана. Нэг нь найман дуутай, нөгөө нь таван дуутай. Бид таван жилд хоёр тоглолт хийж, мөн тооны цомог гаргасан.
-Ингэхэд та ямар хоббитой вэ?
-Хөгжим сонсох, бүжиглэх.
-Чөлөөт цаг хэр их гарч байна. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Ер нь л бага гарна шүү.Чөлөөт цагаараа салхинд гарах дуртай.
-Яг одоо та ямар ажилтай явна?
-Тоглолтондоо бэлдэж байна.
-Танай хамтлагийн ахлагч Жижгээ “Масс клуб” нээхээр шаргуу ажиллаж байгаа гэсэн, үнэн үү?
-Тийм ээ. Масс клуб нь дэлхийд 1000 ширхэг үйлдвэрлэсэн цоо шинэ хөгжим, техник болох Pioneer Limited Edition-аар тоноглогдсон. Энэхүү төхөөрөмж нь Хонгконг, Сингапур, Малайз зэрэг орны шилдэг клубт ашигладаг.
-Энэхүү клубын нээлт хэзээ болох уу?
-Наймдугаар сарын 2-нд нээлтээ хийнэ. Нээлтэнд “Хар сарнай”, “Татар” зэрэг хамтлаг дуучид оролцоно.
5
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ