Нууц асуудал танилцуулахаар төлөвлөжээ

img

Ирэх лхагва гарагт хуралдах Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай, Дипломат харилцаа тогтоох тухай, Элчин сайдын яамны орон тооны тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тухай, ”Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Авто замын  болон Эрчим хүчний талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Харин танилцуулахаар ЗТАЖ-ын сайд Х.Баттулга нууц асуудал оруулж ирэхээр болсон байна. Түүнчлэн Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн 2011 оны III улирлын дүнгийн тухай, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн 2011 оны 10 дугаар сарын үйл ажиллагааны товч мэдээлэл, Мал өвөлжилтийн бэлтгэл хангасан дүнгийн тухай асуудлыг танилцуулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ