С.Энхбат: Одоогоор ямар ч урамшуулал аваагүй

img

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нэгдүгээр багийн малчин Самдангийн Энхбат хэмээх 25 настай залуу энэ оны III-IV сард XIII-XIV зууны үед хамаарах булш, үнэт олдворууд  олсон билээ. Тухайн үед энэ талаар Монголын үндэсний музейн Судалгаа, үзүүллэг зохион байгуулалтын албаны дарга Ж.Баярсайхан өөрийн Фейсбүүк хуудаснаа “XIII-XIV зууны үед хамааралтай археологийн дурсгалт зүйлсийг  илрүүлэн олж, сүйтгэж гэмтээлгүй, түүх соёлоо гэсэн үнэн сэтгэлээр хандаж, бидэнд мэдээлэл өгсөн Бөмбөгөр сумын I багийн малчин Ц.Самдан гуай болон түүний гэр бүлийнхэнд гүн талархлаа илэрхийлж, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Эдгээр олдворууд энэ жилдээ багтан МҮМ-н тусгай үзэсгэлэнд тавигдах болно” хэмээн бичиж байсан юм. Тиймээс эртний олдворыг олсон С.Энхбаттай утсаар холбогдож,  ярилцсанаа хүргэж байна.

.

-Чи яаж яваад энэ түүхийн ховор нандин булш, үнэт олдвор олов?

-Ах С.Энхболдтойгоо хамт энэ оны гуравдугаар сард хонь хариулж яваад Бөмбөгөр сумын төвөөс 40 километрийн зайд орших Муруй ам гэдэг газраас  булш олсон.

.

-Юу, юу олсон?

-Нэг эмээл хазаар, ваар, нум сум, хоёр хутга, хүний булш олсон. Тэгээд Үндэсний түүхийн музей рүү утасдаж хэлсэн. Тэгээд нөгөөдөр нь Үндэсний түүхийн музейгээс хоёр хүн, Баянхонгор аймгийн музейн хоёр мэргэжилтэн ирж  малтлага хийж, зураг хөргийг нь авч баримтжуулсан юм.

.

-Ваар нь том жижгээрээ хэр вэ?

-Айргийн аяга шиг. Дээгүүрээ жижиг амтай, нэг килограмм орчим жинтэй шавар ваар байсан. Шороо болчихсон тэр чигээр нь л өгсөн дөө. Харин хазаар нь сур болохоор илжрээд амгай нь л үлдсэн байсан.

.

-Хэд орчим насны ямар хүний булш байв?

-Ясных нь сийрэгжилтээс харахад 40 орчим насны эрэгтэй хүний булш байх гэж үзэж буй юм билээ. Нүүрнийх нь яс нь гарчихсан,зүүн талынх нь чих нь хатаад толгойных нь ястай наалдчихсан цээжин хэсэг нь хувцастайгаа байсан. Он удаан жил өнгөрсөн болохоор ямар хувцас нь мэдэгдэхгүй навсайсан байсан даа. 20 орчим см үс нь салаад уначихсан,хумс нь байхгүй, яс нь үлдсэн байв. Мөн Муруйн амнаас хөндөгдсөн булшаас хүний нэг хуруу олсон. Долоовор хуруу юм шиг байна лээ.

.

-Хоёр хутга нь ямархуу байсан бэ?

-Нэг нь ясан иштэй их зэв идсэн байсан. Нөгөө нь сумч хутга. Тэр нь хулсан хуйтай, гадуураа сураар ороосон байсан.

.

-Одоо эдгээр үнэт зүйлсүүд хаана байна?

-Соёлын яаманд шинжилгээнд өгсөн гэсэн. Ирэх сарын 20-нд хариу нь гарах юм билээ.

.

-Түүнээс гадна хүүхдийн булш бас олсон гэж сонслоо?

-Тийм ээ. Дөрөвдүгээр сард хонь хариулж яваад олсон. Хөндлөн цанхир гэдэг газар хадны өмөг доогуур тавиад хороолсон байсан. Агуй гэхэд хаашаа ч юм жижиг хөмгөөс олдсон. Чулууг нь сөхөөд үзэхэд 5-6 насны орчим хүүхдийн оршуулга, хүүхдийн хүзүүнд зүүж байсан бололтой 10-аад хар өнгөтэй сувсан зүүлт, буриад гутлархуу хоёр гутал, модон тагшны хагархай, ээрүүлийн дугуй байсан. Гутлын өрөөсөн нь их муудчихсан, нөгөөг нь хоншоорыг нь хулгана мэрчихсэн шөрмөсөөр оёсон ширэн гутал байсан. Хүүхдийн булш тоногдоогүй хэвээрээ байсан нь олзуурхууштай. Харин булшинд мэрэгч амьтад үүрлэж ясны байрлалыг нь их өөрчлөн дээл хувцсыг нь гэмтээсэн байсан.Модон тагшны хагархай, ээрүүлийн  дугуй зэргийг хүүхдийн толгойн хавьд хөндлөн тавьсан байв. Урьдчилсан байдлаар архиологичид XIII-XIV зууны үеийнх гэж таамаглаж байгаа. Лабароторийн нарийн судалгаагаар он цагийг нь нэлээн нарийн тодорхойлно гэсэн. Манай сум хадны хөмөгт оршуулгын тархалтаар монголдоо онцгой ач холбогдолтой газар. Хөндөгдсөн оршуулга маш их шүү дээ. Агуйн оршуулга чийгнээс ангид хуурай нөхцөлд байдаг болохоор маш сайн хадгалагддаг юм билээ.

.

-Таны олсон хүүхдийн олдвор маш чухал ач холбогдолтой гэсэн?

-Тийм ээ. Хүүхдийн оршуулга маш ховор байдаг гэсэн. Хүүхдийг зүүн тийш харуулж тавьсан нь хэвээрээ байсан. Хүүхдийн гутал нь их өвөрмөц. Энэ нь тухайн үеийн гутал хувцасны судалгаанд баттай баримттай зүйл ховор байдаг. Тиймээс хувцас судалгаанд дорвитой өөрчлөлт гаргахад онцгой ач холбогдолтой гэдгийг албаны хүмүүс онцолсон. Хүүхдийн булшны хажууд оршуулга болов уу гэмээр хоёр агуй байсан.Тэр дотроос хундага маягийн хэлбэртэй модон аяга олдсон. Энэ нь дундад зууны үеийн монголчуудын хөрөг буюу Хэнтий, Дорнодод ихээр тархсан хүн чулуун хөшөөнүүдийн гарт дүрсэлсэн дүрстэй дээрх модон хундага шиг аяга их төстэй гэдгийг архилогичид нь хэлсэн. Гараар хийсэн гэж хэлэхийн аргагүй чамин хийцтэй юм билээ. Яг л багажаар хийсэн юм шиг. Хийц загвар нь маш өвөрмөц, ийм хэлбэртэй модон аяга Монголоос өмнө нь олдож байгаагүй, чи анх удаа оллоо гэж Үндэсний түүхийн музейн архилогич Ц.Одбаатар ах хэлнэ лээ. Ийм ховор нандин зүйл олж соёлынхоо үнэт бүтээлд хувь нэмэр оруулсандаа сэтгэл өег явна. Бас 2 см орчим зэсэн өрөөсөн ээмэг, нэг ширхэг явуу зүүлт олсон.

.

-Эмэгтэйн булш, хүүхдийн булшны хаана байв?

-Хүүхдийг нь доод талд нь, эмэгтэйг дээд талд нь уулын энгэрт тавьсан байсан. Тиймээс ураг төрлийн холбоотой хүмүүс байж болох юм гэсэн таамаг ч байгаа. Түүнийг нь тодруулах шинжилгээ их үнэтэй гэсэн.

.

-Танай сумаас өмнө нь хэд хэдэн булш олдсон шүү дээ?

-Тийм ээ. Одоогоос хэдэн жилийн өмнө Арцат дэл гэдэг газраас Чингисээс өмнөх үеийн оршуулга олдсон гэсэн. Мөн Идэрт гэдэг газраас манай аав зургаан жилийн өмнө эмэгтэй хүний булш олж байсан. Тэр нь 700 жилийн өмнөх үеийнх. Манай сумаас маш их булш олддог. Одоо ч ихэнх нь хөндөгджээ. Архилогичид ингэж их булш олдож байгаа юм чинь Төрийн тусгай хамгаалтанд авах нь зөв гэж байна лээ.

.

-Түүхийн ийм үнэт олдвор олжээ, ямар урамшуулал авсан бэ?

-Одоогоор ямар ч урамшуулал аваагүй. Шинжилгээний хариу нь гарч байж шийдэх юм билээ.

.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэ хүмүүс арай л бишээ:
сурвалжлагч нь мэдээж редакторлаад бичээ биздээ гол нь түүх соёлын үнэт баримт олдвор олдоод тэрийг нь зохих газарт нь заагаад өгсөн жирийн малчин иргэний буруу юу вэ. булш ухагч гэхчлэн хүнийг гомдоох үг хэлж бая*г нь харин ямар хүн бэ гэдгийг нь хэлээд өгч байнадаа
2015-01-20
gfөа:
малчины хэлсэнийг бичихдээ засаж болно шүү дээ. үнэт олдвор олж төрийн хамгаалалтанд авна гэдэг их буян шүү дээ
2015-01-20
Tungaa:
Malchin bish bulsh uhdag gar yum bishuu oligtoi yum oldohgui bolohoor ni muzein hund helsen yum bish uu. Lag mergejliin hellegtei baina sh dee
2013-07-28
teneg:
olood ugluu bolo yum bishuu
2013-07-28
ganaa:
hhh yamaa gehleer temee gene ene commentchid hhh helehch ug alga negniihee bugsiig uhna arai uhaantaigaa mulguuu genee yaatsan ard bee.udahgui hujaagin collon bolohoor ami neg mongol gj charalhiig chn harhiihsan
2013-07-28
Guest:
Jiriin malchin xun gexed ix l mergejliin xandlagtai yarix yum daa.Unet zuil oloogui boloxoor n ugj ner olj tsaad ajlaa nuux arga xereglej baigaa yum bish biz bi xuuliin xun boloxooroo l xardaj bna ug yaria n tiimerxuu xandlagtai yun.Zugeer mal mallaj yavaad 2 udaa ingej bulsh olno gedeg yu bol uxaj tunxuj yavdag etgeed bish biz l gex gesiim ugui bol sain l biz
2013-07-28
ганаа:
Энэ хүн чинь мэрэгжлийн хүн байна. үг хэллэг, яриа хөрөө нь малчин багий биш байна
2013-07-28
bodol:
mergejsen hun ba daa
2013-07-28
Kkkk:
Bulsh uhdag gar bn da bur surchihsan
2013-07-28
bayar:
cain caihniig husie
2013-07-28