Б.Батзаяа: Дуу оруулагчид киногоо мэдэрч үзэж чаддаггүй
SBN телевизийн хөтлөгч, СТА Б.Батзаяатай хэсэг хором ярилцлаа. Тэрбээр КУДС-ийн кино драмын ангийн оюутан байхдаа “360 градус” хошин мэдээллийн продакшнд орсноор цэнхэр дэлгэцтэй амьдралаа холбожээ. Б.Батзаяа 2006 онд SBN телевиз байгуулагдахад дуу оруулагчаар ажиллаж эхэлснээс хойш албаны дарга, кино программын албаны продюсер гээд шат ахисаар өдгөө Кино, гадаад контент хариуцсан продюсер болсон юм.
өёа
-Та хөтлөгч, дуу оруулагч хийхээс гадна “Зөрлөг”, “Миний ахын эхнэр”, “Сонголт” зэрэг кинонд тоглолоо. Олон ангит, эсвэл нэг ангит киноны алинд нь тоглох илүү сонирхолтой вэ?
ааа
-Кино бүр хэцүү. Цаг хугацаанаасаа шалтгаалан богино кино илүү амар. Олон ангит кино дөрөв, таван сарын хугацаанд олон зуун зураг авч байгаа учраас хэцүү. Зураг авалтын байдлаас шалтгаалан шууд дараалан гарах дүрсээ хоёр, гурван сарын зайтай авна. Тэр үед жүжигчин нь таргална, турна, сахал үс нь ургана гээд хүндрэл их. “Сонголт”-ыг хийж байхад “Хамгийн дургүй хүнээ олон ангит кино хиймэр” гэж хараамаар юм байна гэдэг наргиан манайхан дунд моод болсон.
ааа
-Танай телевиз “Сонголт”, “Гэр” гээд олон ангит кино хийж байсан. Дахин цуврал кино хийх төлөвлөгөө байгаа юу?
ааа
-Бид олон ангит Солонгос кино гаргахаас татгалздаг. Өөрсдөө киногоо үйлдвэрлэе гэсэн зорилго тавьсан. Жил бүр олон ангит кино хийх төлөвлөгөөтэй. Гэхдээ сайн зохиол олдохгүй, уран бүтээлч, зохиолчдоос санал болгох зохиол ирэхгүй байгаа учраас хоёр жил өнжлөө. Саяхан түүхэн болон адал явдалт киноны санал ирсэн ч цаг хугацаа давчуу байлаа. Тиймээс дараа жил заавал хийнэ. Мөн бүх киногоо албан ёсны эрхтэйгээр цацах гэж байгаа учраас фондоо шинэчлэн ойрд дандаа монгол кино гаргаж байгаа.
ааа
- “Монголын кино урлагийн шинэчлэлийн бодлого” форумыг та хөтөлсөн. Энэ үеэр “Манай уран бүтээлчид эв түнжин муутай байна” гэж хэлсэн гэсэн. Тэр тухайгаа дэлгэрэнгүй ярихгүй юу?
ааа
-Монгол кино урлагийн зөвлөлөөс олон сайхан ажил зохион байгуулж байгаа нь сайшаалтай. Форумын үеэр дандаа ахмад уран бүтээлчид үг хэлж, залуу үеийнхэнд санал бодлоо хуваалцах боломж олдоогүй. Ахмад уран бүтээлчид “Монгол кино үйлдвэр”-ийн талаар, 30 жилийн өмнөх кино үйлдвэрийн барилгын асуудлыг хэлэлцэн, санал зөрөлдөж, бие биенийгээ хэмлэж байсан. Бидний үед сайхан байсан, одоо кино үйлдвэрлэл зогслоо гэнэ. Гэтэл одоо сард, долоо хоногт хэдэн монгол кино нээлтээ хийж байгаа билээ. Тиймээс хөтлөгчийн давуу эрхээрээ хэдэн хатуу үг хэлэх нь хэлсэн.
ааа
-Та хэдэн кинонд дуу оруулсан бэ. Гадаадын дуу оруулагчид дүрдээ орж, бие сэтгэлээрээ жүжиглэдэг юм билээ. Манайхан яадаг бол?
ааа
-Би хэдэн кинонд дуу оруулснаа мэдэхгүй. Телевизийн маань кино фондын ихэнх, тв1-т байхад дуу оруулсан гээд тооцвол овоо хэд байх шүү. Гаднынхан анимейшн, хүүхэлдэйн кинонд дуу оруулахдаа босож зогсож байгаад үйл хөдлөлөөр жүжиглэн дүрдээ орж хоолойн бичлэгийг өгүүлбэр, өгүүлбэрээр нь тасалдаг. Уран бүтээлчид нь дуу оруулж байгаа хүмүүсийн жүжиглэлт, эмоцид тааруулж анимейшныхаа нүүр хувирлыг зохиодог. Харин манайд тэгэх боломжгүй. Өчүүхэн төдий чимээ гарахад л ажил баллах учраас хөдлөлгүй сууж байгаад, нүүр, хоолойгоороо л тоглож, дүрдээ орно. Дуу оруулагчийн ажил камерын ард байдаг ч авьяаслаг жүжигчид юм шүү.
ааа
-Дуу оруулагчид дандаа кино үзээд л их сонирхолтой ажил шиг санагддаг.
ааа
-Заримдаа дуу оруулж байгаа киногоо ойлгодоггүй шүү дээ. Ялангуяа, нэг хүн олон дүрд дуу оруулахад өөрөө өөртэйгээ ярьж, алдахгүйг хичээгээд дэлгэц рүүгээ ч харж амжихгүй, чихэвчээрээ хоолойг нь ялгана. Ер нь дуу оруулагчид киногоо мэдэрч үзэж чаддаггүй юм. Ерөнхийд нь л ойлгодог.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ