
Нийтийн дууны ханхүү хэмээн олондоо өргөмжлөгдсөн МУГЖ С.Жавхлан сүүлийн үед нийгмийн байдалд анхаарал хандуулж Монгол хүн Монголоороо амьдрах тухай асуудлыг хөндөж эхэлсэн. Үндэсэрхэг үзэл нь “дээд цэгтээ” тулсан тэрээр 21 аймгаар явж ард түмэнтэйгээ хамт “Тулганд гал асаах ёслол” үйлдэхээр төлөвлөсөн.
Түүгээр ч барахгүй тэрбээр монгол тулгыг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажилд анхаарал хандуулж байгаа гэсэн.
Монгол дээл хувцас монгол соёлын тухай яриа нь амны уншлага болсон тэрбээр ирэх оны сонгуульд одоогийн гишүүд эргэн сонгогдвол амиа золиослоно хэмээн нэгэн танилдаа хуучилжээ.
Эх орныхоо төлөө нэгэн дуучин амиа золиослоход юу нь болохгүй гэж хэмээн өөртөө итгэлтэй нь аргагүй хэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ