Туул голын бохирдлыг тогтоохоор болжээ

img

Энэ жил Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн их бохирдсон голуудыг нэрлэхэд манай Туул гол тавдугаарт жагссан билээ. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн 230 орноос 18-т жагсдаг буюу 1.564.120 км хавтгай дөрвөлжин газар нутагтай, гурав хүрэхгүй сая хүн амтай улсын хувьд энэ бол байж боломгүй, дэндсэн асуудал юм. Туул бол нийслэлчүүдийг ундаалдаг ундны усны эх үүсвэр. Гэтэл сүүлийн жилүүдийн судалгаанаас харахад Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж бохир ус нийлүүлснээс бохирдол эрс ихэсч, заримдаа голын ус шургах үед бохир ус давамгайлан урсах болжээ. Энэ нь хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн усны хэрэглээ өссөнөөр хаягдал усны хэмжээ нэмэгдсэн. Дээрээс нь цэвэрлэх байгууламжаас гарсан ус чанарын шаардлага хангахгүй буюу 30 орчим хувийг нь цэвэршүүлдэгтэй холбоотой ажээ. Мөн нийслэлийн хөрсний 90 гаруй хувь нь бохирдсон нь Туулыг гол бус хор болоход хүргэжээ. Үүнээс болж загас, жараахай нь олноор үхэж, сав дагуух нутгуудад шинэ зүйлийн хорт ургамал хүртэл бий болон ургаж эхэлснийг судлаачид тогтоосон нь бий.

Тэгвэл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Туул голын ус болоод хөрсний бохирдлын хэмжээг тогтоохоор судалгаа хийхээр болсон талаар Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны дарга Ц.Бажий мэдээллээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ