
Төмөр замчдын дуу бүжгийн чуулгын ээлжит томоохон уран бүтээл “Хандармаа
” хөгжимт дуурийг Төмөр замын түүхт 64 жилийн ойд зориулан тайзнаа амилуулах гэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Манжийн дарлалд 200 жил байсан монголчуудын ахуй амьдрал, монгол эмэгтэйн цэцэн ухаан, тухайн үеийн нийгмийн байдал, хайр дурлалын тухай өгүүлэх “Хандармаа”-г анх удаа хөгжимт дуурийн төрлөөр үзэгч олонд хүргэх гэж байна.
Уг бүтээлд УБТЗЧ-ын нийт уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож Хандармаагийн дүрд С.Отгонцэцэг, Данжаадын дүрд н.Дэшдэмбэрэл нар тоглох юм. Түүнчлэн жүжигчид ур чавдар, авьяасаараа нэг хүн 2-3 дүрд хувирч байгаа гэдгийг тус чуулганы уран бүтээлчид онцолж байна. Уг дуурийн хөгжмийн зохиолчоор УГЗ, хөгжмийн зохиолч зохиолч С
.Баатарсүх, ерөнхий найруулагчаар МУСТА П.Баяраа, ерөнхий зураачаар МУСТА О.Магвандорж, н.Чулуунбаатар нар ажиллаж байна. “Хандармаа
” хөгжимт дуурийг ирэх пүрэв гаригт ганцхан удаа тоглох бөгөөд Эрдэнэт, Дархан зэрэг хотын үзэгчдэд мөн хүрэхийг зорьж байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ