“The Dark Knight” киноны хөгжмийг амилуулсан Б.Уянга

.
Авъяас чадвараараа хэнийг ч дагуулахгүй Б.Уянга нь хөгжмийн карьераа өсгөхийн тулд АНУ-д очин “Berklee” хөгжмийн коллежийг төгссөн гэнэ. Berklii коллеж нь дэлхийд дээгүүрт ордог бөгөөд Дэлхийд шуугиан тариад байгаа Солонгосын дуучин PSY, Passion Pit зэрэг алдартнууд төгсч байжээ.
Түүний уран бүтээл эрс тэс хоёр урсгалыг нэгтгэснээрээ онцлог гэнэ. Азийн уянгалаг аялгуут Pock-ийн цэвэр энергитэй нийлүүлсэн. Түүний өвөрмөц хоолой нь уртын дуунаас Pop руу амархан шилжиж чаддаг гэнэ.
.
Залуу дуучин Б.Уянга одоогоор “Song for a new world” хэмээх олон улсын хамтарсан уран бүтээл дээр ажиллаж байгаа бөгөөд Google Nexus мөн японы Disney Mickey mouse Club-д дуу дуулж байгаа юм байна. Түүнчлэн өмнө нь Америкийн нэр хүндтэй Symphong Han болон Hatch Shell зэрэг газруудад дуулж байжээ. Мөн Blu Cantrell, Angelique Kidjo, Tselot Seyoum, Milo Coello, Arturo Cardels гэх мэт алдарт уран бүтээлчидтэй хамтран ажилласан байна. Уран бүтээлээсээ гадна хувиараа хөгжмийн багш, зурагчин хийдэг аж. Тэрээр тун удахгүй “Ciber City” нэртэй анхны цомгоо сонсогч олныхоо хүртээх болгохоор бэлтгэж байгаа тухай ойрын эх сурвалж хэлсэн юм. Дашрамд дуулгахад, тэрбээр мэргэжлийн урлагийн симфони оркестрын хамт уртын дууны хэмнэлээр дуулж “The Dark Knight” киноны хөгжмийг амилуулсан аж.
.
.
Түүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ