Эмзэг бүлгийн 1000 гаруй эмэгтэйг шинжилгээнд хамрууллаа

img

Монгол Улсын Засгийн газраас Азийн Хөгжлийн Банк, Японы Ядуурлыг бууруулах сантай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна. Зорилтот бүлгийн хүрээнд энэхүү төсөлд нийт 30 мянган  иргэнийг хамруулах аж. Уг төсөлд Баянзүрх дүүргийн 21, 22, 23, 24 Чингэлтэй дүүргийн 7, 19 Сонгино-Хайрхан дүүргийн 22, 23, 24, 25-р хороодын эмзэг бүлгийн иргэд хамрагдаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар СХД-ийн 22, 23, 24, 25-р хороодод “Гэр хорооллын жирэмсэн болон төрсний дараах үеийн эхчүүдийн хяналт” загвар төсөл хэрэгжиж байна. Эдгээр хороодын эмзэг бүлгийн 1000 гаруй эмэгтэйг эх барих, эмэгтэйчүүдийн үзлэг, оношлогоо, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулсан бол Баянзүрх дүүргийн 21, 22, Чингэлтэй дүүргийн 7, 19-р хороодод “Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээний улс, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх” загвар төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Одоогоор шүд эрүү нүүрний урьдчилан сэргийлэх үзлэгт эмзэг бүлгийн 6438 хүнийг  хамруулж,  500 хүнд шүдний өвчний яаралтай тусламж үзүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ