Спрайт D лигийн аваргын төлөөх тоглолт шинэ спортын ордонд болно
Сонирхогчдын сагсан бөмбөгийн TLG-13 ТББ, M Си Эс Кокола компанитай хамтран Спрайт D лиг буюу хөгжлийн лиг, А лигийн тэмцээнийг зохион байгуулдаг. 11 сарын эхээр эхлэн явагдсан Спрайт D лиг буюу хөгжлийн лиг өндөрлөж аварга баг тодрох мөч ойртсоор байна. Тэмцээний аваргын төлөөх тоглолт энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Яармагийн спортын ордонд явагдах юм. 5 сарын хугацаанд үргэлжлэн явагдсан Спрайт D лиг буюу хөгжлийн лигийн тэмцээнд нийт 36 баг өрсөлдөв. Бүсийн аваргын төлөөх тоглолт Цагдаагийн академи-Эрдэнэ дриллинг, Нью Арена-УБДС-ийн багуудын хооронд өрнөх юм. Одоогийн байдлаар Цагдаагийн академи, Нью Арена багууд тус бүр нэг хожилтой өрсөлдөгч багаа тэргүүлж явна. Тэмцээний аваргын төлөөх тоглолт эдгээр багуудын түрүүлж бүсийн аварга болсон багуудын хооронд болох юм. Спрайт А лигийн тэмцээн энэ сарын 28-ны өдөр эхлэн явагдана. А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ