Харвард төгсөгч монголчуудын клуб байгуулна
АНУ-ын Харвардын их сургуульд 1992 оноос хойш төрийн удирдлага, хууль, бизнес, нийгмийн эрүүл мэнд зэрэг чиглэлээр бакалавр, магистр болон докторын зэргээр нийт 18 монгол оюутан суралцан төгсчээ. Тус сургуулийн монгол төгсөгчдийн анхны уулзалтыг зарим төгсөгчдийн санаачилгаар энэ сарын 25-нд Централ таурын “City club”-т зохион байгуулахаар болсон байна. Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил зэрэг хүмүүс оролцох ажээ. Дашрамд дурьдахад, Харвардын их сургуулийн монгол төгсгөгчдийн клуб дэлхийн 100 гаруй оронд үйл ажилагаа явуулдаг бөгөөд тухайн улс орны төгсөгчид өөрсдийн санаачилгаар байгуулан ажилладаг сайн дурын байгууллага юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ