Удирдах зөвлөлийн гишүүдэд ажлаа тайлагнав

img

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооноос удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаа хийлээ. Тус хуралдаанаар эхний 3 улирлын байдлаар улаан загалмайн хорооноос ямар ямар ажлууд хийсэн талаарх тайлангаа тавьсан юм. Тус хорооноос  Япон улсад болсон Газар хөдлөлтийн гамшгийн хариу үйлдэл тусламж үйлчилгээний ажлыг зохион байгуулах компанит аяныг дүүрэг орон нутагт зохион байгуулж, Сайн дурын идэвхтэнүүдийг хүчийг дайчлан ажилласнаар 1,6 сая төгрөгийн мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэн Үндэсний нийгэмлэгт хандивласан байна. Мөн МУЗН-ийн Халамж хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “ЭКО” төслийн хүрээнд Иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор улирлын чанартай ажил эрхлэлтийг дэмжиж хөдөлмөр өдрийн  хөлс  олгон  нийт 248 иргэнийг хамруулж  ажиллуулсан байна.Эмзэг бүлгийн ядарсан хүмүүсийн дунд учирдаг нийтлэг зовлонгийн нэг нь бичиг баримт болон оршин суугаа хаягийн бүртгэлийн асуудал байдаг. Энэ хүндрэлийг шийдэх үүднээс Эко  төслийн  хүрээнд  дүүргийн хэмжээнд   89 иргэнийг  бичиг  баримтжуулах ажлыг зохион байгуулласан байна.  Мөн Монгол Улсын Засгийн газрын 150 тоот тогтоолоор Олон улсын Улаан Загалмайн өдрийг жил бүр “Хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэхээр баталласан. Энэхүү тогтоолыг  хэрэгжүүлэх ажлыг  Хүмүүнлэгийн сүлжээнд  хамтран  ажиллагч гишүүд, ивээн тэтгэгч дэмжигчид ,сайн дурынхан олон нийтийн  хүрээнд анхан шатны нэгж байгууллагаа түшиглэн 20-р хороо Гачуурт тосгонд хүмүүнлэгийн өдөрлөг зохион байгууллахын зэрэгцээ 14-р сургууль дээр Өсвөрийн УЗ-н гишүүн элсүүлэх ёслолын ажиллагаа зохион байгуулагдаж нийт 26 хүүхэд элсүүлсэн зэрэг олон ажлыг улаан загалмайн хорооноос хийж гүйцэтгэсэнээ хорооны гишүүддээ танилцуулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ