НДЕГ-ын дарга Ц.Уртнасан: Хуулийн хэрэгжилтэд иргэд хойрго хандаж байна

img

Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хэрэгжээд 9 сар гаруйн хугацаа өнгөрсөн. “Сүх далайтал үхэр амар” гэгчээр манайхан он дамнасан хуулийн хэрэгжилтийн эхний хэдэн саруудыг тоолгүй өнгөрүүлсэн. Харин хуулийн хэрэгжилт дуусах дөхсөн энэ үед бөөн бөөнөөр очин Нийгмийн даатгалын ерөнхий газар/НДЕГ/-т ихээхэн ачаалал үүсгээд байгаа билээ. Бид дээрх хуулийн хэрэгжилтийн талаар НДЕГ-ын дарга Ц.Уртнасангаас зарим зүйлийг тодрууллаа.

.

-Одоогийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хичнээн хүсэлт танайд ирээд байна вэ?

-Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд хамгийн сүүлийн мэдээгээр 345 мянган иргэн ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах хүсэлтээ гаргасан байгаа.

.

-Энэ тоо та нарын өмнө нь төлөвлөж байсантай нийцэж байгаа юу?

-Төр захиргааны аль ч байгууллагад энэ талаар судлагаа байгаагүй. 500 орчим мянган хүн байх болов уу гэсэн прогнозыг манай анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа мэргэжилтэн гаргасан байсан. Энэ дүнтэй харьцуулахад 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.

.

-Сүүлийн үед энэ хуульд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо эрс нэмэгдэж, орон нутаг, дүүргүүдийн хэмжээнд нэлээд өндөр ачаалалтай байгаа гэсэн?

-Энэ хуулийг бид өнгөрсөн 11 дүгээр сарын 15-наас хойш хэрэгжүүлсэн. Хуулийг хэрэгжүүлэх явцад оны эхэнд хүн цөөтэй байсан. Хуулийг хэрэгжүүлэх талаар Хүн ам, нийгэм хамгааллын сайдын баталсан журмаар 8 дугаар сарын 1-нийг хүртэл бүртгэлийн ажлыг явуулж байгаа. Өнгөрөгч 6 дугаар сараас эхлээд ачаалал нэлээд ихэссэн. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор бидэнд төсөв, орон тооны нэмэгдэл ирээгүй. Бид байгаа төсөв орон тоогоороо хуулийн хэрэгжилтийн хэвийн үйл ажиллагааг хангаж байна.

Ирэх 8 дугаар сарын 1-нийг хүртэл манайхаас нэг ч ажилтан ээлжийн амралтаа аваагүй, оройн 20 цаг хүртэл ажиллаж байна. Хагас сайн өдрийг бид ажлын өдөрт тооцон ажилласан.

.

-Энэ хуулийн хэрэгжилт маргааш дуусах гэж байна. Та хуулийн хэрэгжилтийн талаар дүгнэж хэлвэл?

-Энэ хуулийг гаргасан шаардлага бол үнэхээр нийгмийн хэрэгцээ байсан. Шинэ нийгмийн шилжилтийн үед ажилласан жил нь тасарсан, ажил мэргэжил нь таарахгүй байсан гэх мэт өөрөөс үл хамаарах нийгмийн шалтгаанаар олон мянган хүний нийгмийн даатгал тасарсан байсан. Иймээс төр иргэдээсээ уучлал хүсэх замаар өршөөлийн арга хэмжээ авч, ойролцоогоор 80 мянган төгрөг төлөөд 10 жил улсад ажилласан, нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцогдож байгаа. Ийм том өршөөлийн шинжтэй, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлж байхад манай иргэд санаачлага муутай, өөрийн ирээдүйн нийгмийн хамгааллын баталгааг хангахад хойрго хандлаа л гэж хэлэхээр байна. Өөрөөр хэлбэл, бид байгаа боломжийг ил тод тавьж, бололцоо нөөцийг шавхаж ажиллаж өглөө. Иргэд ч өөрсдийн сонголтоор үүнд оролцлоо.

Гадаадад оршин сууж байгаа монголчууд, хорих ангид байгаа иргэдээ хуульд хамруулах чиглэлээр Нийгмийн даатгалын ерөнхий газар төсөв орон тооныхоо хүрээнд нэлээн чармайлт гаргаж ажилласан.

.

-Хуульд хамрагдаж хараахан амжаагүй яваа хүмүүс нэг өдрийн дотор материалаа бүрдүүлээд өгөх боломж бий юу?

-Бид бүрдүүлэх материалыг маш хялбарчилсан. Иргэний цахим үнэмлэх, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэртэй байхад болно. Нийслэлийн хэмжээнд автомат тодорхойлолт гаргадаг машинуудыг ажиллуулж байна. Аль болох олон иргэнийг хамруулах зорилгоор Засгийн газрын зүгээс хялбарчилсан арга хэмжээнүүдийг авсан.

.

-Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Одоогийн байдлаар манай эдийн засгийн идэвхтэй хүн амын 70 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан. Хувиараа даатгуулагчдын тоо жил бүр өсч байгаа. Энэ бол сайн үзүүлэлт. Иргэд маань нийгмийн даатгалд итгэж, нийгмийн даатгалынхаа баталгааг хангаж байгаа нь манайд гарсан нэг дэвшил гэж хэлэхээр байгаа.

.

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зүгээр хадгалах бус эдийн засгийн эргэлтэд оруулж, өсгөх талаарх саналыг олон хүн дэмждэг. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?

-Бид нар хийх гэж мөрөөдөж байгаа олон зүйл бий. Гэхдээ өнөөдрийн байдлаар ийм боломж хязгаарлагдмал байна. Нийгмийн даатгалын санд хуримтлагдаж байгаа хөрөнгийн эх үүсвэрийг үр ашигтай хөрөнгө оруулалтад оруулах, эрсдэл багатай ирээдүйн иргэдийнхээ нийгмийн баталгааг алдагдуулахгүй авч явна гэдэгт их сайн засаглал шаардлагатай. Үүний тулд Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сайжруулах, хариуцлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд энэ чиглэлийн хууль тогтоомжийг сайжруулж, энэ үйл ажиллагаанд удирдах менежментийг явуулах хариуцлагыг нэлээд тодорхой болгох хэрэгтэй. Үүний дараа нийгмийн томоохон бүтээн байгуулалтад энэ хөрөнгө оруулалтыг зарцуулах гарцаагүй шаардлагатай байгаа.

.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эрдэнэ:
уртнасан даргаа танай шимтгэл шивдэг файлан дээр зохисгүй үг байна дээд хэмжээгээр хязгаарлах гэж дээд хэмжээ гэдэг үг хуулийн хэллэгт бичвэрт таарах вуй зай,ндш-н файланд тодорхой түшинд гэдэг ч юм уу хязгаар тогтоох гэж ч юм уу байвал яасан юм бэ танай систем нд татлаасаа зохисгүй юм
2014-05-10
tsetseg:
хариуцлагаггүй дарга нягтлангаас болж дэвтэр дээр нь бөглөлөсөн мөртлөө даатгалын газарт мөнгийг нь шилжүүлээгүй явдал 1997 оноос 2000 онд их байна хариуцлаггүй хурган дарга нарт хариуцлага тооцоогүйгээс иргэд их хохирч хөөцөлдсөөр нь байгаад хугацаа нь дуусаж байна шүүдээ он дуустал сунгах хэрэгтэй шүүдээ хажууд нь очер дараалаал нь ихийг яана
2013-08-01
maral:
uursdiinhuu tuluu yavj chadahgui bgaa uymnuudad Tur Tumur Nuuree haruulaach. Bitgii sunga
2013-07-31
zaluu:
Ene zaluu hun baij yasan hurdan evderch baina ve. Odoo ogtsor ogtsor
2013-07-31
зочин:
нэгэнт иргэд ард тумнийхээ толоо хууль гаргасан юм бол еронхийлогчийн сонгууль дуусгаад 8сард дуусах хууль хийхээр алсын хараатай он дуустал хугацаатай батлаж хийж чадаагуй байж чи иргэдийг доромжилдог хунд сурталтангуудыг иргэний буртгэл шуух ийн хунд сурталын хаацайласан хэн вэ огцорсон дээр юу мэддэг иргэдээ доромжилдог хэн вэ
2013-07-31
Баянаа:
Чи иргэдийнхээ толоо ажиллах эрхэм уурэгтэй биз дээ шуух дээр шийдэвэр гаргуулахад 2-3сар хулээлгэж байгааг иргэд хойрго байна гэж юу ярина шуух хунд суртал хулээлгэх та иргэдээ хойрго байна гэж торийн хунд суртлын энэхуу байдлаа засахгуй бол иргэдийг доромжилосоныхоо омноос уучилал гуйж огцорох хэрэгтэй
2013-07-31
ллоиүи:
энэ одоо хэний мөнгөөр ийм олон компютер авдаг юм болоо
2013-07-31
арзант:
яасан хошного царайтай нөхөр вэ. өөрийгөө хэи болцон гээд бодчихсон лалар гэлэг нь нүүрэн дээр нь ил байна. та нар шиг хогийн юмнууд хаанаас бүү мэд гарч ирчихээд ажил хийсэн дүр гаргаад цаагуураа ууж идээд байгааг хүмүүс мэдэж байгаа болохоор энэ төрийн ажилд чинь идэвх гаргахгүй байхгүй юу.
2013-07-31
ГАнхүү:
Хугацааг нь сунгах хэрэгтэй ш дээ. Танай байцаагчид өчнөөн чирэгдэл учруулаад 5-6 өдрийн ажил алдуулж байна ш дээ. Жишээ нь СХД дээр нийслэлийн архиваас лавлагаа аваад ирэхээр улсаас ав гэх. Татан буугдаад алга болсон газраас лавлагаа авч гэх шиг. Би л лав бараг хагас сар болж байж юмаа өгсөн. Нөхөх эсэхийг бүү мэд
2013-07-30
sanaa:
ulsiin tusuvt mungu bosgoj chadaj bgan shu.daraa ni yah bol gej bodoj bgaa bolov uu.gehdee uneheer sain ajil
2013-07-30
irgen:
buten jil huutsulduud butdeggui barimt bichig gej yu bh ve dee humuusee hariutslagatai baitsgaaya
2013-07-30
Зочин:
Насаараа очноон их даатгал толчихоод СВЧ чадалгуй эсвэл 1-2 жил тэтгэвэр аваад нас барж байгаа хумууст улдсэн тэтгэврийг нь овлуулэх ажил яасан бэ? Маш шудрага бус хууль уйлчилсээр байна шуу
2013-07-30
irgen:
ajilchidaa iluu tsagaar ajiluulsan bol nemegdliig ni ogch bail daa ar gertei humuus sdhee.hagas buten saind bas amraaj bail daa huuhdedede tsag garghgui bnshdee
2013-07-30
monhol:
neg hunii udirdlaga dor bosoo udirdlagtai oron bolvol.
2013-07-30
Уртнасан даргаас хариулт авах:
1. Байгууллага ажилчдын олговол зохих дүнгээсээ ажил олгогчийн 11-13%-иа төлдөг байтал тэтгэвэр тогтоолгоход яагаад дээд хязгаараар тасалж бодож байгаа, 2. Нийгмийн даатгалын илүү төлөлтийг буцаан олгоход мөн адил ажил олгогчийн төлсөн илүүг яагаад буцааж олгохгүй байгаа зэргийг тайлбарлаж өгөөч
2013-07-30
Иргэн:
Монголчуудын зан. Иргэн би их идэвхтэй материалаа 2013 оны 01 сарын 23-нд бүрдүүлж өгсөн боловч танай ажилтнууд баахан удааж дарж байгаад 07 сарын 25-нд хариу буюу нөхсөн наалтаа өгсөн. Адилхан цагийг нь тулгадаг шүү
2013-07-30
сунгуулмаар байна.:
хугацаагаа сунгаач.Бичиг баримтын бүрдэл гүйцээхэд цаг хугацаа хэрэгтэй байна.
2013-07-30
зочин:
хугацааг сунгах болов уу
2013-07-30
9999:
хугацааг сунгах болов уу
2013-07-30