Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

img

Малчид, Ард иргэдэд зориулсан мэдээ : Өнөө шөнө нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон, Ерөө голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Халхголын саваар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос  секундэд 6-11 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна. 2011 оны 11-р сарын 23-наас 11-р сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 23-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 26-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж цасан шуурга шуурна. Салхи 25-нд баруун зүгийн нутгаар, 26-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн,  Халхголын сав газар, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ