Хамтарсан зөвлөгөөн хийлээ

img

Ховд аймгийн шүүх, прокурор, өмгөөлөх байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах зорилгоор тус аймгийн прокурорын газраас шүүх, прокурор, өмгөөлөх байгууллагын хамтарсан зөвлөгөөнийг 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион явуулсан бөгөөд зөвлөгөөнөөр -Шүүх хурлын менежмент, дэг журам, шүүх хуралдааны ажиллагааны хэмжээ хязгаар, хэргийн талаар нотолбол зохих зүйлүүд, түүнийг хэрхэн үнэлж байгаа талаар; -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126, 145, 215 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж буй ялын бодлогын талаар; -Мөрдөн байцаалтын ажиллагаа удааширсан болон түдгэлзээтэй байсан хэргүүдийг сэргээн шүүхээр шийдвэрлүүлэх талаар хамтран ажиллах; -Шүүхээс шийтгэх тогтоол, магадлал, ял шийтгэлийн тэмдэглэл зэргийг холбогдох байгууллага албан тушаалтанд хууль, журамд заасан хугацаанд хүргүүлж байгаа талаар; -Эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхэд улсын яллагчаас хэрэгжүүлж буй эрх үүргийн талаар; -Өмгөөлөх байгууллагатай хамтран ажиллах зэрэг 6 асуудлыг дэвшүүлэн хэлэлцүүллээ. Хамтарсан зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах талаар талууд тохиролцож зөвлөгөөний дараа спортын 2 төрлийн арга хэмжээ зохион байгуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

A wnoderufl job. Super helpful information.
2011-12-30
2011 оны 11-р сарын 22, Мягмар гариг, 22:03 “ХОВДЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ БИДНИЙ НҮДЭЭР” уран илтгэлийн тэмцээний удирдамж ЗОРИЛГО: Нийгмийн хөгжлийг холч ухаанаар харж дуу хоолой, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх сэтгэх залуучуудын нээлтэй индэр нь болох. Ховд аймгийн харъяат 18-35 насны залуучууд 2011.12.07-ны өдөр болно. Дараах ерөнхий сэвдүүдэд оролцогч өөрийнхөө илтгэлийг бэлдэнэ · Ногоон Ховд · Цахим Ховд · Боловсролтой Ховд · Эрүүл Ховд · Манлайлагч Ховд · Ажлын байртай Ховд Тавигдах шаардлага: Та чөлөөттэй сэтгэ, таны үзэл бодол, таны шинэ санаа төрөлх нутгийн маань хөгжлийн гарц байх болно. Асуудлаа тодорхойлж сонгосон байдал Судалгаа мэдээлэл ашигласан байдал Илтгэгчийн соёл Илтгэх ур чадвар зэрэг болно. Зохион байгуулалт - Оролцогчид бүртгүүлж тэмцээнд оролцох эрхийн мандат сэдвээ сонгох - Шалгарууллат үзэгч, шүүгчдийн өмнө та илтгэлээ илтгэж дээр заасан үзүүлэлтийн дагуу илтгэлээ тавьж үзэгчид, шүүгчдийн асуултад хэрхэн хариулсан зэрэгт үндэслэж шалгаруулалтыг хийнэ. - Илтгэх хугацаа: 5 мин - Асуулт хариулт 3 мин Бүртгэл: 1. Оролцогчид 2011.11.23-28-ны өдрүүдэд Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн 4 давхар 401 тоот бүртгүүлнэ үү! 2. Оролцогчид бүртгүүлэхдээ - 1% хувь цээж зураг - Бүртгэлийн хураамж 5.000 төгрөг - Иргэний үнэмлэх Шагнал урамшуулал: - Тэргүүн байр 1 хүн – Өргөмжлөл, 250,000төгрөг + “Мөнгөн үдэш-2012” Ховд аймгийн шилдэг залуучуудын шинэ жилийн цэнгүүнд оролцох урилга - 2-р байр 1 хүн – Өргөмжлөл, 150,000төгрөг + “Мөнгөн үдэш- 2012” Ховд аймгийн шилдэг залуучуудын шинэ жилийн цэнгүүнд оролцох урилга - 3-р байр 1 хүн- Өргөмжлөл, 50,000 төгрөг + “Мөнгөн үдэш- 2012” Ховд аймгийн шилдэг залуучуудын шинэ жилийн цэнгүүнд оролцох урилга Төрсөн нутгийнхаа төлөө цохилох зүрхтэй, Төрөлх нутгаа хөгжүүлэх хүсэлтэй чадварлаг залуу танд шагналыг “Мөнгөн үдэш-2011” цэнгүүн дээр гардуулах болно Зохион байгуулагч: Ховд аймгийн нутгийн зөвлөл Ховд аймгийн оюутан залуучуудын хөгжлийн төв Дэогэрэнгүй мэдээллийг : 88240246, 99612147, 99143142 Улаанбаатар бизнес хөгжлийн төв 4 давхар 401 тоот / хуучнаар өндөр шилэн барилга/
2011-12-01