
Энэ сарын 16-20-ны өдрүүдэд байгууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчмын зам талбай, авто болон явган замын хальтиргаа, гулгааг арилгах их цэвэрлэгээний ажил зохион байгуулсан. Уг ажилд төвийн зургаан дүүргийн хэмжээнд 2435 байгууллага, аж ахуйн нэгж хамрагдаж авто замын гулгааг арилгах үүднээс 192 тонн давс, 45 тонн бодис цацжээ.
Одоо хотын хэмжээнд 300 м куб элс, 100 тонн бодис, 300 тонн давс, 40 тонн дайрганы нөөцтэй байгаа аж. Харин цаг агаарын урьдчилсан мэдээллээр хотод нэмж цас орох магадлалтай байгаа учраас ОХУ-аас нэмж 200 тонн хайлуулагч бодис ирүүлж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ