“Гал цогтой” Т.Ариунаагийн түүх өгүүлсэн зурагнууд
“Эрос” хатагтай, НҮБ-ийн элч дуучин тодотголтой МУГЖ Төмөрийн Ариунаа 1967 оны гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотноо төржээ. Тэрбээр багадаа одоогийнх шигээ “галзуу” бус ихэд даруухан хүүхэд байсан гэдэг. Тэрбээр нийслэлийн 52 дугаар дунд сургуульд сурч байх үеэсээ л хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор бэлтгэл, сургуулилт хийж, “Нарны дуулал” хамтлагт дуулж байжээ. Анх 15 настай байхдаа “16 нас” хэмээх анхны дуугаа дуулснаар “од” болох замнал нь эхэлсэн гэж хэлж болно. Улмаар энэ дуу нь нэг жилийн дараа Монголын радиогийн “Алтан фонд”-д орсон юм.
.
Тэрээр дунд сургуульд байхдаа аль хэдийнээ олонд танигдсан байв. Залуусын захиа зуу, зуугаараа цуварсаар. Яаж танигдсан гэхээр 10 жилийн дунд сургуулиа төгсөөд “Соёл эрдэнэ” хамтлагт байж байгаад, “Баян Монгол” чуулгад дуулж эхэлснээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Тус хамтлаг, чуулгатай хамтран 18 аймгаар аялан тоглолт хийж байжээ. Тэр үеийн “од” охин. 1986 онд Болгар улсын дээд сургуулийн эстрадын дуулаачийн ангид сурахаар явжээ. Тэрбээр бие даасан уран бүтээлээ жинхэнэ утгаар нь 1990-ээд оноос хийж эхэлсэн гэж хэлж болно. Ингээд түүний түүх өгүүлсэн зурагнуудыг сонирхуулая.
Улсын филорман-д дагалдан дуучнаар орж байх үеийн зураг
1986 он Болгарийн хэлний бэлтгэлд байхдаа дууны уралдаанд оролцож байх үеийн зураг
1983 он 8-р ангид байхдаа Залуучууд сэтгүүл дээр гарч байсан зураг
Эрдэнэтийн фестивалд оролцож байхад 1985 онд
Жигжидийн зуслан дээр үеэл дуучин Оюунбилэгийн хамт 1982 он
Төрсөн өдөр нь тохиож буй хүн бүрт Төрсөн өдрийн мэнд
2002 оны 7 сарын 16 өдрийн зураг байна...
Хайрт ээжийн минь нутаг болох Архангай аймгийн Ихтамир сумын 90 жилийн ойд зориулан ая дуугаа өргөөд ирлээ.
2003 оны Миний шинэ орон зай ПЛАКАТ
Энэ хүү үнэхээр хөөрхөн эгдүүтэй хүүхэд эмээгийнхээ үгэнд маш сайн ордог бас үнхээр их тусалдаг
( 2 настай хүүхэд шүү дээ )
Би азын тэнгэр байдаг гэдэгт хатуу итгэдэг. Их ажиллах тусам их аз дайрдгийг бас анзаарсан.
Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм.
Б.Одон
Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ