"Beyond 5" хамтлаг аялан тоглолтоо Монголоос эхэлнэ
Америкийн шүтээн нэвтрүүлгээс төрөн гарсан "Beyond 5" энэ сарын турш найман улс үндэстнээр аялан тоглолт хийхээр болжээ. Тус аялан тоглолт маргаашнаас манай улсаас эхлэх аж. "Beyond 5" хамтлагийнхан Монголоос эхэлсэн аялан тоглолтоо Кула Лампур, Сингапур, Кончиг Малайз, Тайланд, Камбодя, Хонг Конг орнуудад үргэлжлүүлэхээр болжээ.
Аялан тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Мэдээллийн төвд энэ сарын 2-нд буюу маргааш 12 цагаас болно.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ