Хайрын шилмэл шүлгийн ном гарна

img

  Монголын зохиолчдын эвлэлээс 100 яруу найрагчийн 100 шилмэл бүтээлийн эмхтгэлийг гаргахаар болжээ. Эмхтгэлд орох бүтээлүүдийг  МЗЭ-ийн дэргэдэх "Залуу зохиолчдын нэгдэл"-ээс санаачлан өнгөрсөн зургадугаар сарын 30-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан "100 яруу найрагч 100 хайрын шүлэг" өдөрлөгт оролцсон яруу найрагчдын шүлгээс шалгаруулах юм байна. Шүлгүүдийг “Залуу зохиолчдын нэгдэл” болон МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төв хамтран шүүлт хийсний дүнд сонголтоо хийх юм. Б.Будхүү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ