Жааз хөгжмийн томчууд Монголд ирнэ

img

  ССАЖЯ, ХБК, “Их талын жааз”  ТББ, “Улаанбаатар” жааз клуб хамтран  жааз  урлагийн  боловсролыг  олон  нийтэд  түгээн  дэлгэрүүлэх  зорилготой  төсөл  хэрэгжүүлэхээр  болжээ.  Төслийн  эхний  шатанд  Нью-Йоркийн  Жааз  хөгжмийн  холбооны  дарга,  бөмбөрчин  Рик  Холландер,  Парисийн  хөгжмийн  дээд  сургуулийн  багш,  профессор,  дани  саксафончин  Мартин  Жейко  б  сен,  БНСУ-ын  гитарчин  Жин  Вүү,  Германы  Мюнхений  хөгжмийн  дээд  сургуулийн  багш,  контрабассчин  Мартин  Венкер  нар  ирж  энэ  сарын  23-27-нд  жааз  хөгжмийн  мэргэжлийн  хичээл  заах юм.   Сургалтад  ХБК-ийн  оюутнуудаас  гадна  хөгжим  сонирхогчид  хамрагдах  боломжтой  бөгөөд  “Улаанбаатар” жааз клубийн байранд  хичээллэх  аж. Наймдугаар  сарын  26-нд  ХБК-ийн  концертийн  танхимд тус уран бүтээлчид Монголын  жааз  дуучид,  ХБК-ийн  үлээвэр  хөгжимчин,  саксафончин  оюутнуудтай хамтран тоглох хийхээр төлөвлөжээ. Төслийн II шат  ирэх  аравдугаар  сарын  1-8-нд  болж  “Улаанбаатарын  жааз  үдэш”  тоглолт  хийх аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

онигоооо:
Д.Цэцэгээ ичээчээ монгол ньюсээс мэдээ хусаад өөрийнхөө нэрийг бичиж этр ич ич
2013-08-04