Өнөөдөр могой өдөр

img

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 22. Ангараг гариг. Билгийн тооллын 27. Тэргүүн дагуул одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 08-28 цагт мандан 17.24 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, нүүдэл суудал хийх, шинэ гэр байранд орох, сүм дуганыг сэргээхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад өлзийтэй сайн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ