Ховдын цэвэрлэх байгууламжийн угсралтын ажил 70 хувьтай байна

img

Хоногт 2100 шоо метр бохир ус цэвэрлэх  хүчин чадалтай Ховд аймгийн цэвэрлэх байгууламж 1987 онд ашиглалтад оржээ. Тус  байгууламж 2001 онд эвдрэхэд нь Дэлхийн банкны төслийн санхүүжилтээр засварласан байна. Гэтэл 2004 онд бетон нь бохир усандаа  элэг  дэж ажиллагаагүй болсон аж. Түүнээс хойш  өдийг хүртэл Буянт гол руу хэрэглээний бохир ус нь урсаж буй юм. Тиймээс 2009 онд мөн  ийм хүчин чадалтай цэвэрлэх байгууламж  барихаар зураг төсөл хийж, тендер зарлан  гүйцэтгэгчийг шалгаруулсан ч өдийг хүртэл  цэвэрлэх байгууламжтай болоогүй аж. Энэ   талаар цэвэрлэх байгууламжийн ажлыг гүй цэтгэж буй “Ховдын тулга” ХХК-ийн захирал  Ц.Мягмардоржоос тодрууллаа.

.

-Цэвэрлэх байгууламжийн ажил хэдэн  хувьтай байна вэ?

-Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 70 хувьтай явна. Санхүүжилт  саатсанаас ажил удааширсан. Анх хаанаас санхүүжих нь мэдэгдэхгүй байсаар Хөгжлийн  банкнаас санхүүжүүлэхээр болсон.  Хийсэн  ажлынхаа гүйцэтгэлийг бичээд санхүүжилт  авах болоход маш их хугацаа алдсан.

.

-Төсөвлөсөн мөнгө хүрэлцэхгүй байгаа  гэв үү?

-Анх энэ цэвэрлэх байгууламжийн тендерт  зургаан компани оролцохоор болсон ч бүгд татгалзаж, манай компани ганцаараа орсон. Учир нь  цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтад  цемент, арматур их ордог учраас өртөг өндөртэй. Иймээс бусад компани өртөг өндөртэй ажлыг  бага хөлсөөр хийхийг хүсээгүй. Тухайн үед  Барилга, хот байгуулалтын яамнаас 1.5 тэрбум  төгрөгт багтааж гүйцэтгэх үүрэг өгсөн. Манайх хоёр удаагийн санхүүжилтэд нийт 700 сая  төгрөг авсан. Барилгын материал, арматур, техникийн үнэ тэр үеийнхээс нэмэгдсэн учраас төсөвлөсөн мөнгөө хүрэхгүй тооцоо гарч байна.  Гэтэл Төв, Сэлэнгэ аймгийн бохир ус цэвэрлэх  байгууламжийг ийм хэмжээний төгрөгөөр засварласан байгаа юм. Гэрээгээр бол аравдугаар сард ашиглалтад орох байсан. Санхүүжилт саатсантай холбоотойгоор гэрээг нэг сараар сунгах хүсэлтийг захиалагч талд албан бичгээр өгсөн.

.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ