Ах дүү хотуудын өсвөрийн сагсчид өрсөлдөж байна

img

Нийслэлийн БТСГ, сагсан бөмбөгийн TLG-13 ТББ, Монгол Оросын хамтарсан 3-р сургуулийн захиргаа хамтран ах дүү хотуудын өсвөрийн тамирчдын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд Ангарск, Иркутск, Улаан-Үд хотоос баг тамирчид баг тамирчид ирж өрсөлдөж байгаа юм. 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 50 багийн өсвөрийн тамирчид сагсан бөмбөгийн талбайд 5 хоногийн турш хурд хүчээ сорих юм.Нийслэлээс бүх дүүргийн өсвөрийн тамирчид болон Эрдэнэт, Налайх, МОХСургуулийн тамирчид өрсөлдөж байна. 4 насны ангилалд явагдаж байгаа тэмцээн ирэх баасан гаригт өндөрлөж өсвөрийн сагсан бөмбөгийн тэмцээний аваргууд тодорно. Жил бүр уламжлал болон явагддаг тэмцээн БТДС-ийн спорт зааланд явагдаж байна. Өмнөх жил явагдсан ах дүү хотуудын өсвөрийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд TLG-13 багийн тамирчид түрүүлж байжээ. А.Алтанчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ