“Эрүүл амьдрал” дугуйн аялал болно

img

  Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар, “Хос мөнгөн хүрд” дугуйн холбоо хамтран энэ сарын 10-11-ний хооронд “Эрүүл амьдрал” дугуйн аялал зохион байгуулахаар болжээ. Энэхүү аялал нь аймгийн түүх соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газартай танилцах, эрүүл идэвхтэй амьдралыг нийтэд уриалах зорилготой юм. Аялалын үеэр олон төрлийн спортын тэмцээн, орчны хог хаягдлыг цэвэрлэх зэрэг сонирхолтой, үр бүтээлтэй үйл ажиллагаа явагдах юм байна. Б.Будхүү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Ene ayalald yavah yumsan yaj yamar huntei holbogdoj yavah vee. Nzaasaa uneheer goyo ayalal boldog gej sonsson yum baina.
2013-08-07