“Адуучдын баяр” маргааш болно

img

  “Адуучдын баяр” маргааш Архангай аймгийн Хашаат сум Орхоны хөндийд  13 дахь жилдээ болно. Энэхүү үйл ажиллагааг Архангай аймгийн Хашаат сумын залуучуудын холбоо, Цайдам жуулчны бааз хамтран зохион байгуулдаг.  Адуучдын баярт Архангай аймгийн  адуучин залуус болон зэргэлдээ аймаг сумдын моринд гарамгай залуус багаараа ирж оролцдог байна. Энэ удаа 120 гаруй адуучин оролцохоор бүртгүүлжээ. Тэд морь уургалах, бугуйлдах, ташуур шүүрэх, дэмбээдэх зэргээрээ өрсөлдөж аваргаа тодруулах юм. Б.Будхүү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ