Шинэ “Илдэн дээр гүйгч” тодорлоо

img

Дэлхий дахинд “Илдэн дээр гүйгч” нэрээр алдаршсан Оскар Писториус найз охиноо хороосон хэрэгт холбогдоод байгаа. Түүнийг хэрэгт холбогдсоноос хойш түүнийг орыг хэн залгах вэ гэдэг асуулт гарч ирсэн. Тэгвэл шинэхэн “Илдэн дээр гүйгч”-ээр Бразилийн пара хөнгөн атлетикийн тамирчин Алан Оливейра тодорчээ.

Тэрбээр Лондон хотод болсон пара хөнгөн атлетикийн нээлттэй тэмцээний T43 ангиллын 100 метрийн төрөлд дэлхийн дээд амжилтыг 10.57 болгож шинэчилэн тогтоосон байна. Алан Оливейра 20 настай бөгөөд түүнийг 2016 онд Рио де Жанейрогийн олимп болон паралимпоос Бразилид медаль авчирна гэдэгт найдаж байгаа гэнэ.

Түүнийг шинэ дээд амжилт тогтоосны дараа дэлхийн хамгийн хурдан хүн гэгддэг Ямайкийн алдарт гүйгч Усайн Болт “10.57 бол үнэхээр гайхалтай цаг. Ялангуяа ийм төрөлд бол гайхалтай цаг. Түүнд энэ амжилтаа дахин эвдэх боломж ч бий. Тэр яг энэ төрөлдөө бол одоогоор хамгийн хурдан нь юм байна” гэж хэлсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг:n tamir46@yahoo.com
2013-08-07