”Улаан чөтгөрүүд” ээлжит хожлоо авлаа

img

Английн Премьер лигийн 22 дугаар тойргийн эхний гурван тоглолтод өчигдөр боллоо. “Сток Сити”-г талбай дээрээ буулган авсанаар "Улаан чөтгөрүүд"-ийн хожигдолгүй цуврал үргэлжлэв. Хэдийгээр Руни бэртлийн улмаас талбай гараагүй ч Эрнандес түүний байрыг орлож, сайн тоглолоо. Мөн Нани бэртлээ эдгээн, талбайд эргэн иржээ. Федерико Македаг Италийн “Сампдори”-д улирал дуустал зээлүүлсэн “Улаан чөтгөрүүд”-ийн бүрэлдэхүүнд хэдэн сарын турш бэртэлтэй байсан Майкл Оуэн мөн эргэн ирлээ. Эхний гоолыг Нани дамжуулж, Эрнандес оруулсан бол хоёр дахь бөмбөгийг Эрнандес дамжуулж Нани хийсэн юм. Марк Хьюзийн удирдаж буй "Фулхэм" "Вест Бромвич"-ийг талбай дээрээ бут ниргэлээ. Харин “Блэкпул” бирмингемчүүдийг барсангүй. "Фулхэм" — "Вест Бромвич" 3:0 “Фулхэм”: Стокдэйл, Хангеланд, Хьюз, Бэйрд, Пейнцил, Этуху, Мерфи, Дафф, Дэвис (Риисе 82), Дэмпси (Жонсон 87), Камара (Гера 62) “Вест Бромвич”: Карсон, Харст, Хара, Чех (Шори 34), Зуйверлун, Дорранс, Мулумбу (Фортун 62), Моррисон (Кокс 69), Томас, Брант, Одемвинги Гоол: Дэвис 45, Дэмпси 56, Хангеланд 65 Шар хуудас: Одемвинги 89. Шүүгч: Аткинсон. Лондон. "Крэйвен Коттеж" "Манчестер Юнайтед" — "Сток Сити" 2:1 “Манчестер Юнайтед”: Кущак, Смоллинг, Видич, Эвра, Рафаэл, Гибсон (Кэррик 78), Флетчер, Гиггз, Нани, Эрнандес (Оуэн 78), Бербатов “Сток Сити”: Бегович, Хут, Шоукросс, Коллинз, Уилкинсон, Уилсон, Уайтхэд, Этерингтон (Пеннант 69), Делап (Уолтерс 69), Санли, Жонс (Фуллер 76) Гоол: Эрнандес 27; Нани 62 - Уайтхэд 50 Шүүгч: Клаттенбург. Манчестер. "Олд Траффорд" "Блэкпул" — "Бирмингем" 1:2 “Блэкпул”: Кингсон, Эватт, Кэткарт, Крейни, Эрдли, Адам, Вон, М.Филлипс (Ормерод 71), Варни (Саузерн 81), Кэмпбелл, Тейлор-Флетчер (Юэлл 71) “Бирмингем”: Фостер, Джонсон, Данн, Рижуелл, Карр, Гарднер, Фергюсон, Глеб (К.Филлипс 82), Фехи (Ларссон 58), Дербишир (Босежур 76), Джером Гоол: Кэмпбелл 68 - Глеб 24, Данн 89 Шар хуудас: Фостер 56. Шүүгч: Мосс.  Блэкпул. "Блумфилд Роуд" Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ