Роналду жилийн 17 сая еврогийн орлоготой

img

  Португалийн довтлогч, Мадридын “Реал” багийн Роналду 2018 оны зун хүртэл клубтэйгээ хамтран ажиллах гэрээгээ сунгажээ. Тэрбээр албан ёсоор энэ сарын 17-нд гэрээнд гарын үсэг зурна. Шинэ гэрээний дагуу Роналду жилд 17 сая еврогийн цалин авах юм. Гэхдээ энэхүү орлогынхоо талыг зар сурталчилгаа бусад зүйлээс олох аж.  Ийнхүү тэрбээр Испанийн өндөр өртөгтэй хөлбөмбөгчин болж байна. Түүний дараа Лионель Месси 16, Неймар 15 сая еврогийн цалингаар оржээ. Криштиану Роналду 2009 онд “Манчестер Юнайтед”-ээс дэлхийн дээд хэмжээ тогтоосон үнээр буюу 94 сая еврогоор шилжин ирж байсан юм. Энэ хугацаанд тус багийн бүрэлдэхүүнд 197 тэмцээнд оролцож 200 гоол оруулжээ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ