Сандра Баллок Райан Рейнольдстай жиг ургуулав уу
“Гэрлэх санал” кинонд ноднин хамтран тоглож, сайн найзууд болцгоосон Сандра Баллок Райан Рейнольдс нар Техасын Bess Bistro ресторанд хамт хоолложээ. Баллок шалиг нөхрөөсөө жилийн өмнө салсан бол Райан Рейнольдс Скарлетт Йоханссоноос гэрлэлтээ цуцлуулаад сар гаруйхан өнгөрч байна. Сэтгүүлчид холливудын хоёр одыг ямар харилцаа холбож байгааг тэдний найз нөхдөөс нь лавлахад “Тэд сайн найзууд. Сандра Рейнольдсын сэтгэлийг тайтгаруулж, зөвлөгөө өгөх гэж Техаст урьсан юм. Одоогоор илүү юм байхгүй юм шиг билээ. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Та бүхэн сувгаа бүү солиорой. Энэ түүх урт үргэлжлэх ч юм билүү. Тэд хамтдаа сайхан харагддаг шүү дээ” хэмээн Сандрагийн нэгэн найз ярьжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ