Реал "International Champions Cup"-д түрүүллээ
Олон улсын аваргуудын цомын тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр явагдаж эзэн хааны Реал Мадрид баг аваргаар тодорлоо. Долоон баг оролцсон тус тэмцээний шигшээ тоглолтод Реал английн Челси багийг 3:1 харьцаагаар хожсон байна.
1
"Sun Life” стадионд явагдсан шигшээ тоглолтын гоолын салхийг Реалын Марсело 14 дэх минутад хагалсан. Үүнээс 3 минутын дараа Рамирес гоолдон Челси тооны харьцааг тэнцүүлсэн байна. Гэвч тоглолтын эхний үе дуусахаас өмнө Криштиану Роналду гоолдон Реал тэргүүллийг авсан. Хоёрдугаар үе эхлээд удалгүй Роналду дахин гоолдсон бөгөөд энэ нь тоглолт 3:1 харьцаагаар өндөрлөсөн байна.
Харин тэмцээний гуравдугаар байрт Италийн Милан шалгарчээ. Тэд ЛА Галаксиг 2:0-ээр хожжээ. Гоолуудыг Балотелли, Нианг нар оруулсан байна.
Б.БАТ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ