Эмэгтэйчүүд жилд хоёр удаа нарийн шинжилгээнд орох хэрэгтэйг эмч зөвлөв
Эмэгтэйчүүдийн дунд савны хавдар элбэгших хандлагатай болжээ. Энэ нь янз бүрийн эмгэгээс болдог байна. Иймээс эмэгтэйчүүд жилд хоёр удаа нарийн шинжилгээ хийлгэж байх хэрэгтэйг эмч анхаарууллаа. Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдар нь эрт үеийн эмгэгээ бүрэн төгс эмчлүүлээгүйгээс болдог байна. Умайн хүзүүний эсүүд байнга өөрчлөгдөж байдаг. Хэрэв эдгээр өөрчлөлтүүд хэвийн бус бол урьдал өвчин үүсдэг байна. Урьдал өвчин гэж эсүүдэд хорт хавдрын шинж тэмдэг илэрсэн эмгэг өөрчлөлт гэж эмч хэлсэн. Өөрөөр хэлбэл энэ нь нэвчиж ургадаг жинхэнэ хорт хавдар өвчний өмнөх байдал юм байна. Энэ эмгэг өөрчлөлт нь умайн хүзүүний эсуудэд үүсдэг ингээд эмчлэхгүй бол өмөн үүсэх эрсдэлтэй гэж байна. Эмэгтэйчүүд хагас жилд нэг удаа эмнэлгийн нарийн шинжилгээнд хамрагдаж байх шаардлагай гэж байна. Сав дүлий эрхтэн учраас ямар нэгэн байдлаар өвчилбөл хэзээ хойно нь илэрдэг болохыг эмч хэллээ. Ийм учраас эмэгтэй та өөрөө өөртөө арчаатай байж, цаг зав гаргаад эмэгтэйчүүдийн нарийн шинжилгээ өгч сурах хэрэгтэй гэж эмч зөвлөж байна. Ж.Хишиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ