Нярайн хувцасны материалаар сурагчийн цамцыг оёж байна

img

  Монголчууд өөрсдөө анх удаа хонины ноосоо боловсруулж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчидаа дүрэмт хувцасаар хангаж байгаа. Яваандаа даавуугаа ч дотооддоо үйлдвэрлэх зорилт тавьсан тул бид олон жил Хятадаас орж ирдэг чанаргүй дүрэмт хувцасыг хүүхдүүддээ өмсүүлэх шаардлагагүй болж байна. Дотоодын үйлдвэрүүд сэргэж, хөнгөн үйлдвэрлэлийн салбарынхан байнгын ажлын байртай болж байгаагийн зэрэгцээ ерөнхий боловсролын сургуульд сурч буй бүх хүүхэд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, чанартай хувцас өмсөх боломж бүрдэж байгаа. Гэтэл энэ бүх зүйлийг “үнэтэй” гэсэн ганцхан үг няцааж, сүүлийн үед сурагчийн дүрэмт хувцасыг тойрсон асуудал нэлээд хэл ам татлаад байгаа. Иймээс өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал тэргүүтэй хүмүүс дүрэмт хувцас хэрхэн үйлдвэрлэж буй явцтай танилцлаа.Одоогоор 7 компанийн 130 гаруй жижиг туслан гүйцэтгэгч үйлдвэр  дүрэмт хувцас үйлдвэрлэх ажилд оролцож байна.

Нэг кг бохир ноосноос 200 гр утас гарган авдаг

Дүрэмт хувцас үйлдвэрлэх хамгийн эхний шат дамжлага болох хонины ноосыг самнан, утас ээрдэг үйлдвэрээр бид орлоо. Энэ жил улсын хэмжээнд 450 орчим мянган хүүхдийн дүрэмт хувцас үйлдвэрлэх захиалга ирээд байгаа. Үүний даавуу болон ноосон майк, задгай цамц үйлдвэрлэх хонины ноосыг ээрэх 6 үйлдвэр ажиллаж байгаа билээ. Үүний нэг төлөөлөл болох “Мон фортье” компанийн үйл ажиллагаа хэрхэн явж байгааг сонирхлоо. Эднийх нийтдээ 5749 кг утас ээрэхээс одоогийн байдлаар 1700 кг ноосон утас ээрч гаргажээ. Хонины ноосыг боловсруулж утас ээрэхэд 6 дамжлага дамждаг. Монгол хонины ноос ширүүн тул үүнээс ноолуурлаг утас гаргаж авахын тулд угаасан ноосоо хоёр удаа самнадаг байна. Ингээд самнасан ноосоо Эрдэнэт рүү явуулж будганд оруулаад, эргүүлж авч ирэн утас болгон ээрдэг юм байна. Нэг кг бохир ноосноос 180-200 гр утас гарган ээрч авдаг аж. Эднийх сурагчийн дүрэмт хувцасны майк, задгай цамц үйлдвэрлэх “Хантай хайрхан”, “Бэст кашмер” гэсэн хоёр сүлжмэлийн компанид ээрсэн утсаа нийлүүдэг байна. Хонины ноосоор ээрсэн утас нь чанарын хувьд бат бөхийн дээр, яамааны ноолуураас дутахааргүй аж. Одоогийн байдлаар “Мон фортье” компани 10 гаруй ажилчинтайгаар, хоёр ээлжээр ноос самнах үйлдвэрлэлээ явуулж байна. Тус компани нь өмнө нь жилдээ 20 гаруй л тонн утас үйлдвэрлэдэг байсан бөгөөд одоо сурагчийн дүрэмт хувцасыг дотооддоо үйлдвэрлэхтэй холбоотойгоор ажилчид нь байнгын ажлын байраар хангагдаж, үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа гээд маш олон эерэг тал бий болжээ. Цаашдаа ч энэ талын үйлдвэрлэл сэргэх хандлагатай байгаад үйлдвэрийн ажилчид баяртай байгаагаа хэлж байв.

700-2000 төгрөгийн ашиг харж байгаа гэв

Бидний дараагийн орсон үйлдвэр бол сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох майк, задгай энгэртэй цамцыг хийж байгаа үйлдвэрүүдийн төлөөлөл. 6 том компаниар толгойлсон 36 жижиг, дунд сүлжмэлийн үйлдвэрүүд дээрх ажлыг нугалж байгаа билээ. Эдгээр үйлдвэрүүд нийтдээ 67307 ширхэг сүлжмэл задгай энгэртэй цамц, 120211 ширхэг сүлжмэл майк үйлдвэрлэнэ. Үүнээс  “Мөнгөн пирамид”ХХК 5000 ширхэг майк, задгай цамц үйлдвэрлэх захиалга авчээ. Одоогоор тууз, шошиго зэрэг нэмэлт материалууд орж ирээгүй байгаа тул эцсийн бүтээгдэхүүн хараахан бэлэн болоогүй байгаа аж. Гэсэн ч эднийх өдөрт дунджаар 100-110 ширхэг задгай цамц, 60 орчим майк үйлдвэрлэн гаргаж байна. Одоогоор тус үйлдвэр 7 хоногийн утасны нөөцтэй байгаа гэлээ. Тус компанийн захирал Д.Нүргээмаа “Оёдолчид нэг майкийг 2000 төгрөгөөр оёдог байсан бол одоо 1700 төгрөгийн үнэлгээтэйгээр оёж байна. Ингээд нэг майк эцсийн бүтээгдэхүүн болж гарахад бид 700-2000 төгрөгийн ашиг харж, НӨАТ-гүйгээр бага ангийн хүүхдийн майк 13800 төгрөгөөр гарч байна. Харин 15180 төгрөгийн үнэтэйгээр хэрэглэгчдийн гарт очиж байгаа” хэмээв.

Даавууны чанарт ам сайтай байна

Энэ удаагийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлд нийслэлийн болон хөдөө орон нутгаас олон жижиг оёдлын үйлдвэрүүд оролцож байгаа. Эдний нэг бол “Есөн зэв” компани. Тус компани хувцас оёх хариуцсан “толгой” компаниасаа дан өмд оёх ажил хүлээн авчээ. Одоогоор 900 өмдний захиалга авсан бөгөөд ирэх даваа гараг гэхэд оёж дуусгах юм байна. Тус компанийн оёдлын цехийн дарга Б.Энхцэцэгийн ярьснаар эсгэж ирсэн өмднүүд оёдлын үед ямар нэгэн хүндрэл учруулахгүй байгаа бөгөөд даавууны чанарын тухайд ч ам сайтай байв.

И.Буянбаатар: Хүчин чадлыхнаа гуравны нэгээр ажиллаж байна

Манай сурвалжлах хэсгийн хамгийн сүүлчийн зорьж очсон газар бол “Өэлүн менч” ХХК байсан юм. Тус компани нь сурагчийн дүрэмт хувцас эсгэж, оёх үүрэг хүлээсэн долоон том үйлдвэрийн нэг юм байна. “Өэлүн менч” ХХК нь Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэг болон Өмнөговь, Дорноговь, Дундговь, Архангай, Завхан зэрэг аймгийн дүрэмт хувцасны эсгүүрийн ажлыг хийж байгаа аж. Ингээд дээрх аймаг, дүүргүүдэд байгаа туслан гүйцэтгэгч компаниудтайгаа хамтраад нийт захиалгын тавны нэгийг хийж гүйцэтгэж байна. Мөн улсын хэжээнд захиалсан дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдлийн нэг болох сорочкин цамцыг тус үйлдвэр дангаараа оёж байна. Сорочкин цамцыг 70 хувийн хөвөн даавууны орцтой материалаар үйлдвэрлэж байгаа бөгөөд зах, ханцуй зэрэг амархан сэмэрдэг хэсгүүдэд эрээн даавуун оруулга хийжээ. Ингээд дүрэмт хувцасны үйлдвэрлэлийн талаар тус компанийн ерөнхий захирал И.Буянбаатараас зарим зүйлийг тодрууллаа.   -Танай компани дүрэмт хувцасны эсгүүр, цамцны оёдол зэргийг заасан хугацаандаа гүйцэтгэж амжихаар байна уу? -Төр засгийн зүгээс сурагчийн дүрэмт хувцасыг дотооддоо үйлдвэрлэж байгаад үйлдвэрлэгч бидний зүгээс маш их баяртай байгаа. Бид итгэлийг алдахгүйн тулд үйлдвэрийн хүчин чадлыг нэмж, маш эрчимтэй ажиллаж байна. Даавуу болон туслах материал дээр жаахан хугацаа алдсан. Өнөөдрийн байдлаар ажил жигдэрчихсэн болохоор гэрээнд заасан хугацааныхаа дагуу буюу энэ сарын 20 гэхэд 1-3 дугаар ангийн хүүхдүүдийн дүрэмт хувцас бэлэн болно. Үүнээс цааш ахлах болон дунд ангийн хүүхдүүдийн хувцас 9 дүгээр сарын 15, 30-нд амжиж үйлдэрлэж дуусна.   -Ажилчдаа нэмж байгаа гэлээ. Одоогоор танай үйлдвэрийн хичнээн хүн энэ ажлыг нугалж байна? -Цамцны гурван шугам дээр нийт 80 орчим хүн ажиллаж байна. Үндсэн иж бүрдэл дээр эсгүүртэйгээ нийлээд мөн 70-80 хүн ажиллаж байгаа. Зөвхөн манай компани 300 хүн ажиллуулах хүчин чадалтай. Гэтэл өнөөдөр хүчин чадлыхнаа гуравны нэгээр ажиллаж байна. Гэхдээ энэ ажил эхэлсэнтэй холбоотойгоор өмнө нь манайд ажиллаж байсан мэргэшсэн хүмүүс маань эргээд ирж байна.   -Дүрэмт хувцас оёход хүндрэл гарч байна уу? -Одоо эсгүүр дээр 20 орчим мянган ширхэг цамц байна. Даавуу материал татан авалт, мөн сурагчийн дүрэмт хувцас оёж эхлэх яг энэ үетэй давхцан валютын ханш өсч байгаа нь бидэнд хүндрэл учруулж байгаа. Бид анх энэ хувцасыг оёх гэрээг байгуулах үеэр нэг юань 210 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар 279 төгрөг болоод байна. Гэхдээ бид энэ ажлыг нэгэнт хариуцаж авсан болохоор энэ бүх эрсдлээ өөрсдөө үүрээд ажлаа хийж дуусгана. 1-3 ангийн сорчкон цамцыг 9000 төгрөгөөр борлуулах ёстой. Бид энэ үнийг л баримтлана. Уг нь нэг цамцыг бараг 10 орчим мянгаар оёж гаргахаар байгаа.   -Энэ ажлыг гүйцэтгэхийн тулд танай үйлдвэр хичнээн төгрөгийн зээл авсан бэ? -Жижиг дунд үйлдвэрийг дэмжих, сурагчийн дүрэмт хувцасыг оёход зориулсан зээлийг 11 дүгээр сард багтаан төлж дуусгах ёстой. Маш богино хугацаанд 8 хувийн хүүтэй зээл аваад ажиллаж байна. Манайх үндсэн иж бүрдэл дээр тэрбум орчим төгрөгийн зээл авсан. Манай компани үндсэн иж бүрдэл хувцасны нэгдсэн эсгүүрийг хийгээд, эсгүүр дээрээ наалтыг хийн туслан гүйцэтгэгчид рүүгээ явуулдаг. Тэд зөвхөн оёх үүрэгтэй. Харин цамц оёход мөн тэрбум орчим төгрөгийн зээл авсан. Авсан зээлийн ихэнх нь сорочкин цамцны даавуу материалд явж байна. Цамцаа борлуулсны дараа зээлээ эргэн төлнө.   -Та даавууны чанарт ямар үнэлгээ өгөх вэ? -Энэ удаагийн дүрэмт хувцсанд монгол хонины ноосыг ашиглаж байгаагаараа онцлогтой. Монгол хонины ноос их ширүүн байдаг. Үүнийг бид ашиглаад Солонгосын даавууны үйлдвэртэй хамтран даавуу болгон хувцас үйлдвэрлэж чадлаа. Энэ бол монголчууд бидэнд маш том амжилт. Ер нь бол дэлхийн стандартад нийцсэн буюу wool mart тэмдэгтэй маш сайн чанарын даавуу ирсэн байгаа. Монголоос эрдэнэт хивс л ийм чанарын тэмдэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Иймээс үүнийг хэрэглэж буй хэрэглэгчдийн зүгээс ямар нэгэн асуудал гарахгүй. Цамцны материалын тухайд маш зөөлөн, нярай хүүхдийн хувцас үйлдвэрлэхэд ашигладаг даавуугаар үйлдвэрлэж байна.

 Х.Золжаргал:Гэрээнд заасан хугацаандаа үйлдвэрлэж дуусна

Үйлдвэрүүдээр орсны дараа бид ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалаас зарим зүйлийг тодруулсан юм.   -Үйлдвэрүүдийн ажлын явцыг та хэрхэн дүгнэж байна вэ? -Би оёдлын үйлдвэрүүдийн ажил эхэлсэн үгүйг нүдээрээ харах үүднээс өнөөдөр газар дээр нь ирлээ. Мөн “толгой” компаниуд жижиг аж ахуй нэгжүүдийн ажлаа эхлүүлсэн үгүйг шалгах гэж ирсэн. Эдгээр компаниудын ажил тодорхой хэмжээгээр эхэлж байгаа юм байна гэхдээ одоохондоо 100 хувь жигдрээгүй байна.   -Дүрэмт хувцасыг заасан хугацаанд нь оёж дуусгах уу? -Боловсролын яамтай байгуулсан гэрээнийхээ дагуу цаг хугацаанд нь амжуулан дүрэмт хувцасаа нийлүүлэхийн төлөө ажиллана. Бид үйлдвэрүүдээ шахаж, тулгарсан бэрхшээлүүдийг нь дор бүрд нь шийдээд, хариуцлага алдсан байвал хариуцлага тооцоод явна. Дараагийн удаа явахдаа би бусад үйлдвэрүүдийн ажилтай танилцана.   -Энэ удаагийн үйл ажиллагаатай танилцсан үйлдвэрүүдэд гарч буй нийтлэг хүндрэл юу байна? -Сая бид цугтаа явлаа. Үйлдвэрүүд одоогоор хүндрэл бэрхшээл байхгүй гэж ярьж байна. Сүлжмэлийн үйлдвэрийнхэн “Оёдлын нэгдсэн холбоо”-г захиалгаа маш тодорхой болгох шаардлагатай гэж байна. Мөн зарим үйлдвэрийн ажилчид нь бүрэн бүрдээгүй байх шиг байна. Түүнчлэн хөдөө орон нутгийн жижиг цехүүдийг өргөн хамруулах шаардлагатай байна. Энэ асуудлуудыг цаг тухай бүрт нь цэгцлээд явна.     А.Энхжаргал Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sain:
Yavaandaa buh huvtasaa oorsdoo oedog bolvol hytadiin panzchinguudiig tsarai aldah gui shdee. Amjilt!
2013-08-11
Дэмжиж байна:
Сайн чанартай сайхан хувцас хүүхдэдээ өмсүүлэхээс юунд нь харамлаав. Бдний хүүхэд чанартай сайн үнэтэй хувцас өмсөх эрхтэй шүү дээ. Хямдхан зүйл хүүхдийг чинь хямд л байдаг хүүхдийг чинь хямдхан харагдуулдаг.
2013-08-10
tamgach:
huja daavuu baba hortoi
2013-08-09
Зочин:
Монгол үйлдвэрээ дэмжиж байж үйлдвэр хөгжинэ. Бүр ихийг хийхийг хүсье
2013-08-09
hi sain bna:
amjilt sain bna shuu
2013-08-09
зочин:
Маш сайн байна,Дэмжинэ
2013-08-09
enhee:
sain chanartai huvtsas bol bolj l baina aliin bolgon belen yum harah ve Uudrug baitsgaaya l daa
2013-08-09
zzzzz:
demjij bnaa jaahan tom avaad 2 jil umsguchihnu shuu dee. harin ter zangia l jaahan iluu yum daa.
2013-08-09
зочин:
дэмжиж байна юу нь үнэтэй байх вэ дээ эцсийн эцэст таны хүүхдийн эрүүл мэнд шүү дээ ээж аавуудаа гүрийж байгаад аваад өгөх хэрэгтэй. хужаагийн хорыг өмсөөд сүүлд нь эмчлэх гэж үүнээсээ их мөнгөб зарна шүү
2013-08-09
ýìýãòýé:
Íÿðàéí õóâöàñíûõ íü ÷ þó âý,õýòýðõèé òóéëøðàõ þì.¯íýòýé áàéíà.Àâ÷ ÷àäàõã¿é
2013-08-09
1234:
narantuuliin zahiin naimaachid l bitgii av gej baigaa bailgui dee
2013-08-09
зочин:
үнийн хувьд арай үнэтэй байна. үнийн талаар анхаарах гүй бол
2013-08-09
ýìýãòýé:
Ìàíàéõ õýòýðõèé òóóëøðàõ þìàà.ªìíº íü ¿éëäâýðëýæ áàéñàí á¿õ ôîðì ìóó áàéãààã¿é ø¿¿ äýý.Ìàíàé õ¿¿ 10 æèë Àìíî-ãèéí ôîðìûã ºìññºí.2 æèë ºìñºíº.Õýð áàðãèéí þì òýñãýýäýãã¿é áàéõàä ôîðì íü èõ ñàéí áàéñàí.¯íý íü ÷ áîëîìæèéí,÷àíàð ñàéòàé.Õàðèí ýäíèéõ îðîëöîæ áàéãàà áîëîâ óó íýð íü äóóëäàõã¿é þì.Îäîî äàíäààõ íýð íü äóóëäààã¿é êîìïàíèóä î¸îä áàéõ øèã áàéíà.Ýä íàð ºìíº íü õèéæ áîëîõ ë áàéñàí øäýý.Òýãíõýýð ýíä ººð þì áàéíà.
2013-08-09
зочин:
сайн зүйл хийж байгаа нэгныгээ дэмжих хэрэгтэй маш зөв юм хийж баина. амжилт
2013-08-09
ariunaa:
Монгол хувцас, хунар, гутал тэр байтугай машиныхаа дугуйг хүртэл хийдэг оёдлын, гутлын, автозасварын үндэсний үйлдвэрүүдтэй байсан. Тэднийг ардчилал зах зээлийн далбаан дор хэдхэн новш үнэгүй шахам хувьдаа аваад тоног төхөөрөмжийг нь Хятад руу ачуулж, байр савыг нь баар, саун болгоод хүн итгэхийн аргагүй баяжсан гунигт түүх бүү давтагдаасай. Үндэсний үйлдвэрлэлийг сөнөөсөн лалруудыг хараал идээсэй.
2013-08-09
gauss:
WOW. ЭДНИЙГ Л ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ
2013-08-09
ffff:
undesnii uildverlelee demjij bna, gagtshuu amijirgaa dooguur bolon olon huuhedtei humuust hungulult uzuuleh arga hemjeeg tor avah heregtei.
2013-08-09
хортой хятад даавуу:
Гол нь хятад даавууны будаг гэж цул хор шүү дээ . Тэр тусмаа манайд орж ирж байгаа нь бүр ч хяналт шалгалтгүй
2013-08-09
aagii:
Ankh udaagaa bishee setguulch guai, omno n Nooson nehmeliin uildver gej baihad oorsdoo noosoo eereed utsaa gargachihdag baisan shuu uy ch hiij chaddaggui malnuud baisan meteer bichihiimaa arai ch dee
2013-08-09
Монгол:
Иж бүрдлээр нь хүүдээ авч өгнөө.Дэм дэмэндээ та бүхнийгээ чадлаараа дэмжинэ амжилт хүсэе.
2013-08-09
nice:
Sain baina,
2013-08-09
saihan:
uursduu mgl honinii noosoo eereed utas gargaad nehej bgaa bol dulaahan chanartai saihan tsamtsnuud hiij bgaan bnadaa....undesnii uildverlelee demjitsgeeye...boloh bailguidee...huuhduudee goyotsgooyo
2013-08-08
zochin:
omno ni dandaa Chinad uildverlesen hyamd muu materailaar hiigdsen huvtsas alban hucheer ogdog baisan shuu dee ter hevleliin baga hural hiigeed baisan batzuugiin Oyunchimeg gedeg huuhen ch bas l urdaas oruulj irdeg baisan shuu dee
2013-08-08
gadaadaas:
undesnii uildverlee demjeed ajillaval sain bna gadnaas chanargui buteegdehuun avch baisannaas havigui deer dee. Yadaj ajillaj bgaa humuus ni mongolchuud Gazar shoroo sendiilj uhaj ongorhoi nuh uldeej baisannaas deer. Yer ni undesnii olon uildver baih ni manai ulsad ashigtai humuus maani ajiltai orlogotoi bna shuu dee
2013-08-08
8-р ангийн сурагч:
Формийн Хувцас авахдаа загвар, чанар ,үнийг харж байж болно
2013-08-08