Цэцийн дунд суудлын хуралдаан болно

img

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын  30-ны өдрийн 09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Хуралдааны танхимд болох аж. Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн өргөдөлдөө, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших 13 дугаар байрыг (20 айлын)  Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 148 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 258 дахь заалтаар хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтад оруулсан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн байна гэсэн юм байна. Тиймээс үүний дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэх хуралдаан болох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ