Түмэн хүлэг тоосоо өргөв
Морин дэл дээрээс дэлхийн талыг эзэлж явсан түүхтэй монгол түмэн өнөөдөр Хүй долоон худгийн ногоон дэнж дээр 10 мянган морьтоны жагсаалыг зохион байгуулав. Дэлхийн дээд амжилт тогтоох зорилготой уг жагсаалд Монголын морин спорт, уяачдын холбооны салбар холбоо 21 аймаг, 360 гаруй сумын уяачид хурдан хүлэг морь, дээл, үндэсний дээл хувцас, эмээл хазаараараа ижилсэн оролцлоо.
₮
Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор Засгийн газар, Монголын морин спорт, уяачдын холбооноос хамтран зохион байгуулж буй энэхүү “Монгол морь-3000” арга хэмжээ хоёр өдөр үргэлжлэх юм.
₮
Өнөөдөр болсон үндэсний дээл хувцас, эмээл хазаартай 10.000 морьтны жагсаалд 11 мянга 500 орчим морьтон оролцсон бөгөөд 21 аймаг тус бүрээс дунджаар 200-500 морьтон ирж оролцож байгаа талаар зохион байгуулагчид хэлсэн. Мөн энэхүү жагсаалд Монгол Улсын Тод манлай уяач цолтой 16 уяач болон дархан аварга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” уяачдын холбооны тэргүүн Ц.Даваасүрэн тэргүүтэй олон алдартнууд оролцов.
:
10 мянган морьтны жагсаалд оролцогчид дөрвөн км газраас барианд орсон бөгөөд 16.00 цагаас Дэлхийн Гиннесийн байгууллагын шүүгч нар дүгнэлтээ гарган “Дэлхийн дээд амжилтын батламж” гардуулах юм.:
Харин маргааш Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх 3000 хурдан морьдын уралдааныг зохион байгуулна.
П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ