“Single ladies” нээлтээ хийнэ
Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны кино энэ сарын 16-нд нээлтээ хийхээр болжээ.
Тодруулбал, уг киноны гол дүрүүдэд “Шинэ үе” продакшины жүжигчин Г.Ундармаа, “Х ТҮЦ” продакшины жүжигчин А.Туяа, “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин О.Дөлгөөн нар тогложээ. Эдгээрээс гадна жүжигчин Т.Билгүүн, Н.Ялалт, Т.Баатархүү, П.Эрдэнэзаан, Д.Түвшинтөр, Ц.Ганзориг, Ц.Ганбаяр, Ш.Жавхлан, Л.Сөрөлт, Б.Отгонтуяа нарын чадварлаг уран бүтээлчид оролцжээ. Тус кино туршлагатай уран бүтээлчдээр багаа бүрдүүлж ажилласан нь зохиолч, найруулагч, жүжигчдээс нь харагдаж байгаа юм. Тухайлбал, зохиолч, найруулагчаар А.Миеэгомбо, ерөнхий оператор, эвлүүлэгчээр Ц.Золжаргал, дууны оператор найруулагчаар Г.Хишигбүрэн, продюссерээр нь жүжигчин Г.Ундармаа нар ажиллажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ