“Увертюра” Хөвсгөлчүүдийг уяраав
Жинхэнэ монгол поп опера урсгалыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа Увертюра хамтлагийнхан өнгөрөгч долдугаар сард Хөвсгөл аймаг руу хүлгийн жолоо залсан билээ. Тэд энэхүү аялалын өмнө Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийг тоглолтод оролцож, “Тэнгэрийн хүү” жүжгийн дуундаа клип хийлгэсэн аж. Тэд хоймор нутгаар аялахдаа Мөрөн, Хатгал, Рэнчинлхүмбэ сум, Сүхбаатар хөлөг онгоцон дээр, Хөвсгөл далайн эрэг, Дунд далайн нутгийн иргэд болон амрагчдад зориулан “Хөх сувдын орон” тоглолтоо үнэ төлбөргүй хийсэн байна.
Тус хамтлагийн дуучин н.Рэннчинням нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд төрж өссөн бөгөөд хоёр жилийн өмнө нутагтаа очин үнэгүй тоглолтоо толилуулж байсан аж.
Мөн энэ үеэр Увертюра хамтлагийнхан “Хөх сувдын орон” дуугаа дүрсжүүлээд амжсан гэнэ. Энэхүү бүтээлийг МУГЖ Ө.Уянгатай хамтран дуулсан бөгөөд шүлгийг Ж.Даваадамдин, хөгжмийг МУСТА Цэн.Эрдэнэбат нар зохиосон ажээ. Энэхүү дууны хоёр зохиолч нь ч мөн адил Хөвсгөлийн уугуул гэнэ. Дашрамд дуулгахад, тус хамтлагийнхан ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо тоглолтоо зохион байгуулахаар болсон гэнэ
Ингээд тэдний Хөвсгөл аймгийн аялалын гэрэл зургуудаас хүргэе.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ