Английн буухиачид давхар цохилт хийв

img

Хөнгөн атлетикийн 14 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Москва хотноо “Лужник” олимпийн цогцолборт амжилттай үргэлжиж байна. Дэлхийн 206 орны 1974 (эрэгтэй 1106, эмэгтэй 868) шилдэг тамирчин 47 багц медалийн төлөө өрсөлдөж, 20 багц медаль нь эзэддээ очжээ. ДАШТ-ний шинэхэн аваргууд тодорсоор. Ойрын зай болон буухиа төрөлд Ямайкийн багийг түрүүлнэ гэх нь олон байсан ч энэ удаад Английн баг давхар цохилт хийж эрэгтэй, эмэгтэй баг нь аваргаллаа. Энэ сарын 11-12 өдөр медаль хүртсэн баг тамирчдыг танилцуулж байна.

.

400 метрийн буухиа /эмэгтэй/

400 метрийн буухиа гүйлтийн аваргаар Английн эмэгтэйчүүд шалгарч, энэ удаагийн ДАШТ-ий Английн анхны алтан медалийг авчирлаа.

Кени улсын буухиа гүйгчид мөнгөн медаль хүртжээ.

Хүрэл медалын эзнээр АНУ-ын гүйгчид тодорсон байна.

.

-400 метрийн буухиа /эрэгтэй/

Энэ зайд 38.39 секундийн амжилт үзүүлсэн Английн баг дэлхийн аварга болсон байна.

Мөнгөн медалийн эзнээр Ямайкийн баг орлоо.

АНУ-ын гүйлтийн тамирчид хүрэл медалийн эзнээр тодорлоо.

.

-20000 м спорт алхаа /эрэгтэй/

ОХУ-ын спорт алхалтын тамирчин Александр Иванов 1:20:58 амжилтаар дэлхийн аварга болсон байна.

БНХАУ-ын тамирчин Чень Дин  /1:21:09/ ДАШТ-ий хошой мөнгөн медалтай боллоо.

Испанийн тамирчин Мигел Анхель Лопес /1:21:21/ хүрэл медал хүртжээ.

.

-10000 метр /эмэгтэй/ төрөл

АНУ-ын тамирчин Тирунеш Дибаба аваргалжээ. Тэрбээр 30:43:35 амжилт үзүүлсэн байна.

Кени улсын тамирчин Глэдис Чероно /30:45:17/ хоёрдугаар байрт шалгарсан байна. Тэрбээр 2011 онд Өмнөд Солонгост зохион байгуулагдсан ДАШТ-ий энэ төрөлд аваргалж байжээ.

Хүрэл медалийн эзнээр Этиопийн залуу тамирчин Белайнеш Олжира /30:46:98/ тодорсон байна.

 .

-Марафон /эмэгтэй/

Кени улсын тамрчин Эдна Киплагат 2:25:44 секундэд уг зайг туулж, анхныхаа ДАШТ-нээс алтан медаль хүртлээ.

Италийн тамирчин Валериа Странео 2:25:58 амжилтаар мөнгөн медаль,

Япон улсын тамирчин Фүкүши Каёко  2:27:45 амжилтаар хүрэл медаль хүртжээ.

.

-Уртын харайлт /эмэгтэй/

АНУ-ын Бриттни Риз  7,01 м харайж дэлхийн рекордыг 2 см ахиулсан байна.

Нигерийн тамирчин Блессинг Окагбаре  6,99 м харайж ДАШТ-ий хошой мөнгөн медальтай боллоо.

Серби улсын тамирчин Ивана Шпанович 6,82 м харайж хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр ДАШТ-ий хошой мөнгөн медальтай билээ.

.

-400 метр /эмэгтэй/

Английн 29 настай Кристина Охируога эмэгтэйчүүдийн 400 метрийн төрөлд аваргаар тодорлоо. Тэрбээр уг зайг 49.41 секунд туулж дэлхийн рекордыг нэг секундээр ахиулжээ. Мөн улсынхаа рекордыг хоёр секундээр, хувийн амжилтаа 10 секундээр ахиулсан байна. Кристина 2009, 2012 оны ДАШТ-ий хошой мөнгөн медалтай.

.

-Зээрэнцэг шидэлт /эрэгтэй/

Францын алдарт тамирчин Исар Дэнн 8.22 метрийн зайнд шидэж дэлхийн аварга болжээ. Тэрбээр дэлхийн хошой хүрэл медальтай ажээ.

.

-Зээрэнцэг шидэлт /эмэгтэй/

Хорват улсын тамирчин Сандра Перкович 67.99 м шидэж, дэлхийн шинэ аваргаар тодорлоо.

Энэ төрөлд Францын тамирчин Мелина Робер Мишон /66.28 м/ мөнгө, Кубын Ярелис Барриос /64.96 м/ хүрэл медалийн эзэн болжээ.

.

100 метр /эмэгтэй/

Ямайкийн гүйлтийн тамирчин Шилли Ан 10.71 секундын амжилтаар алтан медалийн эзнээр тодорлоо. 2007, 2009, 2011 онуудад энэхүү төрөлд тэрбээр аваргалж байсан билээ.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unen:
Нэрc шал худлаа.п
2013-08-14
zochin duka:
amjilt
2013-08-13
zochin duka:
za yun surtei yum be. zurag ni ondoo l bga biz. tv-geer ene setguulchees door tailbarlah yum
2013-08-13
zochin:
Medeelel chin khudlaa baina sh dee.
2013-08-13
shudarga irgen:
10 000 -t turuulsen tamirchinii zurag ni bish bnaaa.... tegeed ch ANU-iinh bish sh dee Dibaba chini ethiop bhgui yu .. setguulchid medeelelee unen zov hurgeesei
2013-08-13