Улаанбаатарт 22 градус хүйтэн
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулсаар цас орно. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэн, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр 27-32 градус, Хангайн Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 23-28 градус, говийн бүс нутгаар 14-19 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй . Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ