Кувейтын төлөөлөгчдийг хүлээн авлаа

img

УИХ-ын дэд дарга Г.Батхүү Засгийн газрын шинэ ордон байгуулах асуудлаар Кувейтын сангийн Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн орнуудын асуудлыг хариуцсан захирал Валед Ш Ал Бахар тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. УИХ-ын дэд дарга Г.Батхүү Парламентын шинэ ордон барих ажлын хэсгийг ахлаж байгаа. Харин засгийн газрын хувьд, Монгол Улсын шадар сайд М.Энхболд энэ ажлыг хариуцан ажиллаж байна. Парламентын шинэ ордон байгуулах ажлын зураг төсөл боловсруулах ажлын хугацаа удаашралтай байгаагаас шалтгаалан хугацаа алдаж байгаа. Гэхдээ ирэх жилийн зургадугаар сараас өмнө барилгын ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байгаа гэж УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэлж байв. Кувейтын сангийн Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн орнуудын асуудлыг хариуцсан захирал Валед Ш Ал Бахар уулзалтын үеэр хэлэхдээ, ‘’Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд хийж байгаа томоохон ажлын нэг бол Парламентын шинэ ордон байгуулах ажил мөн. Бид энэ үйлсэд Монгол улстай   хамтран ажиллаж байгаадаа сэтгэл өндөр байна'' гэсэн юм. УИХ-ын дэд дарга Г.Батхүү Кувейтийн сангийн дэмжлэгтэйгээр Дархан-Эрдэнэт, Эрдэнэт- Булган-Уньт, Уньт-Тариалангийн чиглэлийн авто замууд шинэчлэгдэж байгаа, ажлын явц сайн байгаа талаар уулзалтын үеэр онцлон хэлснийг УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ard olniig horduulagch ih nugel hiij baigaa hun dee
2011-11-22
Уньт-Тариалангийн замын явц сайн байгаа гэнэ үү. Ичдэггүй дуракууд вэ? 2 жилийн өмнө шийдсэн замыг барьчихаж чадахгүй 2012 онтой золгож байж. арай ч дээ. Уньт-с цааш мөрөн хүртэл замаа хурдан бариач.
2011-11-22
Ха ха бичиг үсэгт тайлагдаагүй энэ архины худалдаачин юу ярьсанаа ч бичиж чадахгүй юм. Туслахууд нь юу хийж байдаг юм. Нэг мэдээнд засгийн газрын ордон гэж эхлээд дунд хавьд нь парламентын ордон болоод яюах юм. Батхүү хахууль өгөхөө бодооод аль нь парламент, аль нь засаг гэдгийг ялгахгүй л дээ
2011-11-22
3 сая хүрэхгүй хүн амтай Монголд энэ том саарал ордон томдохоос багдаагүй. 20 сая шахам хүнтэй Өвөр монголын засгийн ордон манайхаас бага,доторх хүнд сурталнууд цөөн байхад. Төрд ийм булай улсууд шургалахаар мөнхөд ордонд байх юм шиг олон байшин сав бариулах юм. УБ-т явган явах зай эхэлж гаргаад дараа нь ордноо бариач. Барих дуртай бол Төв аймагт бариач. тэгвэл эрх баригчдын олон байр сав, унаа тэрэг гарч Уб-т цээж амьсгалах агаартай зай завсартай болно.
2011-11-22
uur hiij chaddag yum baihgvi yum chin de
2011-11-22
dandaa yum guij baih yum
2011-11-22
dandaa yum guih yum
2011-11-22