Бух эвэрдсэн аварга

img

Халх даяар цууд гарсан хүчит аварга Хорлоогийн Буянтогтох хуучнаар Сэцэн хан аймгийн Далайвангийн хошууны хүн байв. Х.Буянтогтох аварга нэг зун Далай вангийн хошууны баян танилындаа зочлон хоёул хууч хөөрч, шимийн архи шимэн нэлээд суужээ. Нар ч огшин үнээ мал хотлон оройн сааль ч дөхөж.... Үнээний зэлэн дээр ирсэн үхрүүдийн дэргэд баян, аварга хоёр элдвийг ярилцсаар хүрч очин зуншлага сайхан болохоор үхэр мал тарга хүч авч, таатай байгаа талаар ярилцан байтал саахалт айлын том хүрэн бух урамдан алхсаар тэдний зэлэн дээр ирэхэд сүргийн манлай хар бух өөдөөс нь толгой сэжлэн урд хөлөөрөө шороо малтан шидсээр дөхөж очжээ....

Том хүрэн бух ч нүдээ эргэлдүүлэн шилээ шөргөөгөөд мөргөлдөхөөр өрж зогсохыг харсан баян сандран: - Яадаг билээ та минь ээ! Энэ лут хүрэн бух манай харыг гэмтээчих вий дээ! хэмээн халаглан хэлэх агшинд хоёр бух ч эврээ тар нярхийлгэн мөргөлдөж эхэлжээ....

Х.Буянтогтох аварга хоёр бух мөргөлдөхийг сонирхон харж байснаа: - Танай хар бух ч баяны сүргийн эзэн гэсэндээ бяртай л байх шиг байна шүү гээд инээхэд баян: - Балчир амьтан яаж дийлэх вэ энэ том хүрнийг. Энэ хоёрыг яаж салгах билээ. Буянтоо аварга минь чи ч салгаж чадахгүй биз дээ? гэхэд Буянтогтох аварга: - За яахав оролдоод үзие л дээ гэснээ...........................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ