
Лениний музейн барилгын өмчлөлийн маргаантай холбоотой асуудлаар ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, хуульч Т.Энхбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хоёр шатны шүүхээс Лениний музейн барилгыг төрийн өмч мөн хэмээх шийдвэрийг гаргасан. Харин энэ удаад МАН дахин давж заалдахгүй гэдэгт итгэлтэй байна хэмээн хуульч Т.Энхбаяр хэлж байна. Мөн "Хэрэв МАН-аас давж заалдвал шинэ музей байгуулах ажил хоёр сараар хойшилно.
Цаг хугацаа өнгөрөх тусам соёлын үнэт өвүүдийг хаана байлгах асуудал улам хүндрэлтэй болно. Түүнчлэн Лениний музейн ерөнхий дэвтэр олдохгүй байна. Музейд байдаг бүх л олдворуудыг бичсэн уг дэвтэрийг МАН-ын зүгээс долдугаар сарын 1-ний үеэр галд шатсан гэж мэдэгдээд байгаа" гэлээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ