Тамирчдыг амжилт гаргахыг уриалав
ОХУ-д ижил хүйстнүүдийн эсрэг үзэл гаарч, зарим хууль тогтоомж нь хүртэл тэдний эрхийг хааж, хориглох шинжтэй болж буйд олон улс дургүйцлээ илэрхийлж байгаа. Зарим улс хамгийн зөв арга бол ирэх өвөл ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпийн наадамд баг тамирчдаа оролцуулахгүй байх явдал гэж үзэж буйгаа зарлах болсон.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ асуудлаар арай өөр байр суурь илэрхийлсэн байна. Тэрбээр “Сочигийн олимпод оролцохгүй байх тийм ч чухал нөлөө үзүүлэхгүй. Миний хувьд Орос улсад ижил хүйстнүүдийн эсрэг үзэл гаарч буйд сэтгэл зовинож байна. Тиймээс манай улсын ижил хүйстэн тамирчид өвлийн олимпоос олон медаль хүртээсэй гэж хүсч байна. Амжилт гаргасан тамирчдыг цөөнх гэсэн утгаар нь медалыг нь хүчингүй болгоно гэж бодохгүй байна” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ