Дэд сайд Б.Болор оюутнуудтай уулзав
Гадаад харилцааны дэд сайд Б.Болор олон улсын харилцаа, олон улсын худалдаа болон гадаад харилцааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтанд МУИС, ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Олон улс судлалын дээд сургууль зэрэг сургуулиудын 80 гаруй оюутнууд оролцсон бөгөөд Гадаад харилцааны дэд сайд Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, гадаад харилцааны ололт, амжилт, цаашдын зорилт зэрэг олон асуудлаар оюутнуудтай харилцан санал солилцсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ