Бэрс гаргах хүү хэн бол
“Зууны шатар” шатрын клуб санаачлан 10 насны эрэгтэй ангилалын 10 шилдэг шатарчины хооронд “Бэрс гарах хүү-2013” тэмцээнийг анхлан зохион байгуулж өнөөдөр дүнгээ гаргах гэж байна. Тодруулбал, шилдэг 10 тамирчин Ц.Ашид, Х.Баясгалан, Б.Ирмүүнтулга, Ц.Тэнгис, Б.Тэнгис, Х.Тэргэл, С.Ган-Эрдэнэ, Ё.Эрдэмдалай, Б.Түвшинбат, Б.Батзориг нар багтжээ.
Энэхүү тэмцээн нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шатрын клубүүдийн өсвөрийн шилдэг 10 шатарчин хүүхдийн ур чадвар чансаа, авъяас билгийг нь нээн илрүүлэх, өсвөрийн шатарчдыг дэлхийн дэвжээнд амжилттай оролцуулах зэрэг олон талын ач холбогдол өгч буйгаараа онцлогтой билээ.
Дашрамд дуулгахад, “Бэрс гарах хүү -2007” тэмцээн шилдэг өсвөрийн 8 шатарчдын дунд зохион явуулж байхад өсвөрийн шатарчин Дэд мастер А.Энхтуул ялагч болж байжээ. Хүүхдүүд энэ сарын 5-14-нд “Зууны шатар” клубт блиц, стандарт төрлөөр оюун ухаанаа уралдуулж байгаа юм. Шагналын сан 1.740.000 төгрөг. Тэмцээний ялагч “ Бэрс гарсан хүү” Цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ