Индонези улс руу визгүй зорчино
Монгол Улс, Бүгд найрамдах Индонези улсын дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчихоор хоёр тал тохиролцжээ. Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Индонези улсын Засгийн газар хооронд 2002 оны аравдугаар сарын 7-нд байгуулсан хэлэлцээрийг шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулсныг үндэслэн энэ сарын 15-наас эхлэн хоёр талын дипломат, албан паспорт эзэмшигч иргэд харилцан 30-аас илүүгүй хоногоор визгүй зорчих талаар тохиролцож, нот бичиг солилцсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ