Мөнгөний нийлүүлэлт буурсан бол эдийн засаг гүн хямрахаар байжээ
Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Мэдээллээс үзвэл Монгол улсын 2013 оны эхний хагаст нийт М2 мөнгөний хэмжээ найман их наяд төгрөг болж 13.5 хувийн өсөлттэй гарчээ.
1
2010-2012 оны дунджаар мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт 39 хувь болж, хамгийн ихдээ 2011 оны нэгдүгээр улиралд 67 хувьд хүрч байсныг сануулах нь зөв биз.
1
Тэгэхээр эдийн засаг дахь нийт мөнгөний өсөлт өнгөрсөн жилтэй харьцуулахад бага байгаа нь харагдаж байна.
1
Бага багадаа Монголбанк өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн зорилтот зах зээлд зориулсан хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлээгүй бол нөхцөл байдал ямар байх байсан бол гэдэг асуулт эдийн засагчдын сонирхлыг татаж байгаа юм.
Тодруулбал, Төв банк өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны дунд хугацаанд хүртэл нийт 2.9 их наяд төгрөгийг тодорхой зорилт, хөтөлбөрийн хүрээнд гаргасан байдаг.
Монголбанкнаас эдийн засагт нийлүүлсэн төгрөгийн хэмжээг хасч тооцвол нийт мөнгөний нийлүүлэлт 27 хувиар буурахаар тооцоо гаргаж болохоор байгаа юм.
Хэрвээ эдийн засаг дахь нийт мөнгөний хэмжээ буурч, төгрөг дутагдвал юу болох талаар урьдчилан тооцвол ДНБ-ий бодит өсөлт огцом буурч, эдийн засгийн ноцтой хямрал учирдаг. Нөгөөтэйгүүр зээлийн тасалдал бий болж, санхүүгийн салбар хямарч хувийн хэвшил шахагдаж, компаниуд олноор дампуурч улмаар ажлын байрууд үгүй болж, ажилгүйдэл огцом өсдөг жишээг бид 2008-2009 онуудад харж байсан.
1
Одоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар эдийн засагчид хэвлэлээр өөрсдийн санал бодлоо илэрхийлсээр байна.
1
Эдийн засагч Ө.Ганзориг: “Хэрвээ Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын зээл аваагүй бол, Монголбанк бодит сектороо дэмжсэн мөнгөний бодлого явуулаагүй бол өдийд эдийн засаг аль хэдийнэ гүн хямарчихаар нөхцөл байдал үүсээд байсан” гэсэн байна.
1
1
1
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн багш доктор /Ph.D/, профессор Л.Оюун: “Төв банкнаас зах зээлд нийлүүлж буй энэ удаагийн олон хөтөлбөрүүдийн дагуух мөнгө тийм сөрөг үзэгдэл үү гэвэл үгүй. Өөрөөр хэлбэл, зах зээлд нийлүүлсэн мөнгө нь үйлдвэрлэл, бусад хэрэгцээт шаардлагатай салбартаа шингэж байна. Үүнээс үзэхэд зөв техник хэрэглэж буй гэж ойлгож байгаа.
1
Түүнээс гадна Монголын зах зээлд мөнгө илүүдээгүй харин ч урт болон дунд хугацааны зорилтод түвшинд мөнгөний хэрэгцээ их хэрэгтэй. Өмнөх онуудад үүнээс их хэмжээний мөнгө нийлүүлж байсныг манайхан санах байх. Ямартай ч Засгийн газраас явуулж байгаа бодлого, арга хэмжээнүүд нүдээ олоод арай хурдан хэрэгжиж, бусдын хүлээлтэд сайнаар нөлөөлж байна” гэж үзэж байна.
1
Ч.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ