Шварцнеггер толгойгоо хагалжээ
Арнольд Шварцнеггер шинээр бүтээж байгаа “Сүүлчийн тулаан” кинонд тоглож буй билээ. Олон жил кино урлагаас зайдуу байснаас төсөөрсөн үү, тэрбээр зураг авалтын үеэр толгойгоо хагалж орхижээ. Духаа ярах шахсан зургаа цааргалах юмгүй интернэтэд тавьсан байх аж. Калифорни мужийн захирагч асан, алдарт жүжигчин вэб сайтдаа “Өнөөдөр бага зэрэг гэмтлээ. Эмч нарын ачаар цагийн дараа л зураг авалтын талбайд байж байлаа шүү дээ” хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ