
Завхан аймгийн "Идэр”-ийн голд машин унаж осолдсон дуудлагын дагуу тус аймгийн Тосонцэнгэл суман дах Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 39 дүгээр ангийн албан хаагчид ажиллаж байна.
Осолдсон газраас доош 5 км-ийн зайд голын мөсийг цөмлөж цооног гаргажээ. Голын мөсний зузаан нимгэн учраас цөмрөх эрсдэлтэй байгааг харгалзан эрлийн ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Мөн Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг, “Овооны хадан” гэдэг газар 3 тн мах тээвэрлэж явсан ХӨВ-5242 улсын дугаартай “Хюндай Маяти“ маркийн автомашин “Сэлэнгэ” мөрөнд уналаа. Жолооч нь эсэн мэнд гэсэн мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах салбарын албан хаагчид ослын газар ажиллаж байна.
Уг автомашины толгойн хэсэг нь ил гарсан, хойд хэсгээрээ ус руу орсон тул аврагчид 5-6 метрт шумбалт хийж доош шивүүлэхгүйн тулд аргамжсан байна. Осолдсон автомашины тэвшин дээрх 3 тн махыг эрэг дээр зөөж гаргаж байгаа бөгөөд бөгөөд Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид болон сум орон нутгийн иргэд ажиллаж байна. Ослын газарт аймгийн төвөөс ЗИЛ-131 маркийн автомашиныг дайчлан явуулсан байна. Голын мөстөлт гүйцэт явагдаж зазаарч хатуураагүй байгаа үед иргэд анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ