Шинээр 52 байршилд 230 мянган иргэн газартай болно

img

Газар өмчлөлийн өнөөгийн байдлын талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл иргэдтэй уулзлаа. Өнөөдөр “Улаанбаатар” паласын их танхимд болсон тус уулзалтад Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат, Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газрын дэд дарга Э.Анар, тус газрын Барилга хот байгуулалтын газрын хэлтсийн дарга О.Одбаяр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир тэргүүтэй хүмүүс оролцож дүүрэг бүрээс ирсэн иргэдийн төлөөлөлтэй уулзан, сонирхсон асуултад нь хариуллаа. Мөн энэ үеэр Нийслэлд тогтоосон шинэ 52 суурьшлын бүсийг танилцуулав.

6

Сая гаруй хүн газаргүй болох аюул нүүрлэснийг шүүмжлэв

6

Уулзалтын эхэнд Нийслэлд ийм уулзалт анх удаа болж байгааг хотын дарга онцолсон юм. Тэрээр өнөөгийн Улаанбаатар хотын хэмжээнд газрын асуудал хамгийн хурцаар тулгамдаж байгааг хэлээд бугшсан, маргаантай газрын асуудлыг шийдэхэд маш хүндрэлтэй байгаагаа ч нуусангүй.

Монгол улсад газрын харилцаа шинэчлэгдсэнээс хойш 20 жилд иргэд, төр олон нийтийн байгууллагуудын зүгээс хууль зөрчсөн олон үйлдэл гарсан. Тодруулбал мөнгө л байвал иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг уландаа гишгэж, дуртай газраа барилга барих асуудал ихэссэн. Хүүхэд, хөгшдийн нарлах, тоглох талбайд, дунд сургууль, эмнэлгийн хашаанд гэх мэтээр мөнгөтэй л бол хаана юугаа хийх нь тухайн хүний дурын асуудал болсон билээ. Үүнийг хотын дарга цэгцлэхээр хууль бусаар барилга барьсан 147 барилгын газрын зөвшөөрлийг цуцалсан ч шүүх дээр очоод ихэнхи нь хүчингүй болжээ. Мөн иргэд голын ойролцоо, нисэх онгоцны буух талбайн зурваст гэх мэтээр дуртай газраа буудаг зэрэг Нийслэл хотын хэмжээнд газар тойрсон маргаантай асуудал их байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын сая 200 гаруй мянган хүн амын 93000 нь газраа өмчилж авсан. Харин үлдсэн сая 100 орчим мянган хүн, ирээдүйд төрөх 40 мянган иргэндээ дээрх шалтгаануудаас үүдэн өмчлүүлэх газаргүй болчих аюул нүүрлээд буйг хотын дарга шүүмжилж байв. Мөн иргэд нийгмийн идэвхи оролцоо сул байгаа нь сувдаг эрх мэдэлтнүүдэд өгөөш болж байгааг тэрээр анхааруулав.

7

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийсний дараа шинээр газар өмчлүүлнэ

7

Улаанбаатар хот нийтдээ 470 мянган га талбайд оршдог байна. Гэхдээ үүнийхээ 36000 га-д л хүн ам нь төвлөрчээ. Газар өмчлүүлж эхэлснээс буюу 2003 оноос хойш нийт хүн амын 7.6 хувь нь 4889 га газрыг өмчилж авчээ. Энэ нь голдуу гэр хорооллын иргэд аж. Харин үлдсэн хүмүүст 2018 оны 5 дугаар сар хүртэл газар өмчлүүлэх ёстой. Энэ онд 230 мянган иргэнд 52 байршилд шинээр газар өмчлүүлэх байршлыг тогтоожээ. Үүний тулд эхлээд дээрх баршлуудад эхлээд байр зүйн зураг болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулна. Ингээд үлдсэн газраа иргэдэд өмчлөх юм. Энэ хүртэл зөвхөн иргэдийн өргөдлийг хүлээн авах аж. Үүнд:

  1. ХУД-ийн Био комбинатаас дээш 25 орчим км зайд жишиг хороолол байгуулахаар болжээ. Тус дүүргийн 8 байршилд шинээр газар олгохоор болж, эхлээд замыг төлөвлөх юм байна. Мөн дулаан шугам сүлжээ, цэцэрлэг, сургуулийн асуудлыг цогцоор нь шийдэх аж.
  2. Баянзүрх дүүрэгт 15 байршил сонгож, 1232 га-г 22000 иргэнд өмчлүүлэхээр болжээ. Эдгээр газар нь голын хамгаалалтын бүсээс гаргаж төлөвлөсөн тул дараа нь элдэв зөрчил гарахгүй юм байна.
  3. Сонгинохайрхан дүүргийн 21 байршилд 18 мянган га газар өмчлүүлэхээр төлөвлөжээ. Энд 107 мянган иргэн амьдрах боломжтой аж.
  4. Сүхбаатар дүүргийн 2 байршлыг иргэдийн хүсэлтээр өмчлүүлэхээр болжээ. Гэхдээ эхлээд уг 2 газарт нөхөн сэргээлт хийх шаардлагатай тул үүний дараа өмчлүүлэх юм байна.
  5. Алслагдсан 3 дүүргийн 7 байршилд газарт иргэдэд өмчлүүлэх бөгөөд эхлээд уг 3 дүүргийн ерөнхий төлөвлөлтийг хийж дууссаны дараа шинээр байршлуудыг нэмэх юм байна. Үүний дараа шинээр газар өмчлүүлэх аж.

Иргэд газар өмчлөх шийдвэр гарсны дараа тухайн дүүрэгтээ хүсэлт гаргана. Ингээд Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дараа тухайн иргэн газраа өмчилж авах юм байна. Дээрх 52 байршилд байгаа газрыг 2016 он хүртэл өмчлүүлэх бөгөөд НИХТ-ийн баталснаар жил бүр шинээр суурьшлийн бүс тогтоох юм байна. Мөн Нийслэлийн иргэн зөвхөн Улаанбаатартаа бус улсын чанартай зам дагуу, төрсөн нутаг усандаа гэх мэтээр хүссэн газраа газар өмчлөх боломжтой. Нийслэл сая гаруй хүн амтай, газрын нөөц багатай тул 0.5 га хүртэл газар өмчлүүлэх аж. Мөн одоо байгаа сая 200 мянган иргэн гэхний ээлжинд газраа өмчлөөд, энэ оны 5 дугаар сарын 30-аас хойш Улаанбаатарт нүүж ирсэн иргэд гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдсэний дараа газар өмчлөх эрхтэй болох юм.

6

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Niisleliin irgedteigee uulzaj sanal soliltsoj baigaad ih bayartai baina. Gzar umchluuleh ajlyg hurdasgah ajil zohion baiguulj baigaad bayarlaj baina. Sain ajluud ih hiigdej baigaa bolovch ajlyg guitsetgegch baiguullaguud uuriimcguur buren guitset hiihgui baina. Jishee ni: 2013.06.05-ny udur HUD-n 13,14-r horoony nutag debsgert baigaliin gamshgaas hamaar ch tendehiin orshin suugchid 1. Ed hurunguuruu hohirson 2. setgel sanaany hohirol 3. Olon jil tarialsan mod, but, suug yeriin usand urssan.Tend ajillaj baisan kompanii hiisen ajlaas harahad dahiad ueriin gamshigt orohgui baih batalgaa alga baina. Mun ed materialyn hohirlyg baragduulna gesen Han uul duureg odoo boltol yamar negen arga hemjee avaagui baina. Deerh horoodyn irgediin gazaryg umchluugui bolohoor bid zeel avch hohirloo baragduulah bolomjgui bolood baigaag NIISLEL ANHAARALDAA AVNA UU
2013-08-17