Ажлын хэсэг Сэлэнгэ, Дархан - Уул аймагт ажиллаж байна

img

Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамаар ахлуулсан Ажлын хэсэг 2011 арваннэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж байна. Энэ үеэр орон нутгийн төрийн албан хаагчидтай биечлэн уулзаж, Төрийн албаны зөвлөлийн бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгөх, төрийн албаны шинэтгэлийн тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцож, цаашид нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих асуудлуудад анхаарлаа хандуулах юм. Тус зөвлөлийнхнийг Сэлэнгэ аймагт ажиллах хугацаанд “Төрийн албаны шинэтгэл” сэдвээр зөвлөгөөн хийх юм. Энэ зөвлөгөөн нь төрийн албаны стандартыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлж, төрийн байгууллага, төрийн албан хаагчдын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, ил тод, шуурхай, үйлчилгээтэй иргэнээ дээдэлсэн төрийн байгууллагыг бүрдүүлэх зорилтод чиглэх юм байна. Харин Дархан –Уул аймагт Төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх, хууль тогтоомж сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалт зохион байгуулах ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ